Харилцах хаяг

Манай хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Энх тайвны өргөн чөлөө, Зүүн хүрээ хотхон, 203-р барилга, 4 давхар

Утас

Утас/Факс: 976-77000188, 976-77000888

Харилцах албан тушаалтан:
976-99103955 (Англи)
976-99100599 (Англи)
976-99110795 (Монгол)

Цахим шуудан

info@mmcg.mn

Биднийг дэмжээрэй
Location Map
Close

Нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн синдикат судалгаа”-ны 2014 оны II хагас жилийн судалгааны үр дүн бэлэн боллоо

Нийтлэгдсэн: 2014-12-31 « Буцах

Судалгаа зөвлөх үйлчилгээний MMCG компаниас компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд “Нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн синдикат судалгаа”-г хагас жил тутам явуулахаар болж эхний хагас жилийн судалгааны үр дүнг гарган аль хэдийн нийслэлийн иргэдийн хүртээл болгосон билээ. Энэ удаад II хагас жилийн судалгааны үр дүнг танилцуулж байна.

Нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн 2014 оны II хагас жилийн судалгааны мэдээлэл цуглуулалтыг 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд хийж, судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тайланг нэгтгэн гаргаад байна. Энэ удаагийн судалгааны аргачлал арга зүйн хувьд дараахь онцлогтой болсон.

-          Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас гарсан саналын дагуу түүврийн хэмжээ өмнөх судалгааны хувьд 500 өрх байсныг нэмэгдүүлж, 800 өрхөөс судалгааг авснаараа төлөөлөх чадвар нэмэгдсэн.

-          Судалгааны мэдээлэл цуглуулалтыг CATI (Computer Assisted Telephone Interview) буюу телефон утсаар судалгаа авах болон CAPI  (Computer Assisted Telephone Interview) буюу таблетаар судалгаа авах аргуудыг хослуулан хийснээр мэдээллийн чанар, алдаагүй байдлын түвшинг нэмэгдүүлж өгсөн. Түүнчлэн телефон утсаар судалгааг авснаар алслагдсан гурван дүүрэг болон хороодын төлөөллийг бүрэн хамруулж чадснаар илүү төлөөлөх чадвартай судалгаа болсон.

Энэ удаад Нийслэлийн онцлох асуудлаар замын түгжрэлийн асуудлыг тодотгон авч үзсэн бөгөөд Нийслэлийн иргэдийн 97%-д авто замын түгжрэл ямар нэгэн байдлаар ажил, амьдралд нь сөргөөр нөлөөлж байна.

 

Хуваалцах / Share it via: