Харилцах хаяг

Манай хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Энх тайвны өргөн чөлөө, Зүүн хүрээ хотхон, 203-р барилга, 4 давхар

Утас

Утас/Факс: 976-77000188, 976-77000888

Харилцах албан тушаалтан:
976-99103955 (Англи)
976-99100599 (Англи)
976-99110795 (Монгол)

Цахим шуудан

info@mmcg.mn

Биднийг дэмжээрэй
Location Map
Close

Эрдэнэт хотын өрхүүдийн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийж гүйцэтгэлээ

Нийтлэгдсэн: 2015-04-22 « Буцах

    Бид Монголын барилгын салбарт тэргүүлэгч компанитай хамтран Эрдэнэт хотын өрхүүдийн ойрын 3 жилийн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг 2 дахь жилдээ хийж гүйцэтгэлээ.

    Уг судалгааны зорилго нь одоогийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн худалдан авах чадвар, орон сууцны бодит эрэлт болон барилгын компаниудын орон сууцны нийлүүлэлт хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхойлоход чиглэгдсэн.

    Эрэлт, нийлүүлэлтийн судалгааг шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй цогцолбор хорооллын КОНЦЕПТ ТЕСТ-ийн судалгаатай хослуулан хийснээрээ онцлогтой байсан юм. Ингэснээр тухайн төслийн хувьд үүсч буй ойрын 3 жилийн бодит эрэлтийг тодорхойлохоос гадна ЗАРДАЛ, АШИГ, ҮНИЙН СТРАТЕГИ ЗЭРГИЙГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛСЭН. Концепт тестийн судалгааг зөвхөн барилгын салбарт бус бүх салбарт хийх боломжтой байдаг.

    КОНЦЕПТ ТЕСТИЙН СУДАЛГАА нь аливаа шинээр нэвтрүүлэх гэж буй БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ, УРАМШУУЛАЛТ ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГААНЫ КАМПАНИТ АЖЛЫГ явуулахын өмнө нь урьдчилан туршиж, тухайн концепт нь зорилтот хэрэглэгчиддээ хэр нийцэж байгааг судлан, гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлдэг судалгааны төрөл юм. Мөн тухайн бүтээгдэхүүн, үйлчмлгээний БҮХ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ХАРЬЦУУЛАН, бизнес эрхлэгчдийг ҮР АШИГГҮЙ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ ГАРГАХААС ӨМНӨ ямар ямар СУЛ ТАЛ, ямар ямар ДАВУУ ТАЛ байгааг, ЯАЖ АМЖИЛТ ОЛЖ БОЛОХ гэх мэт бүхий л хэрэгцээтэй мэдээллийг өгөх давуу талтай.

    Мөн уг судалгааг зах зээл дээр шинээр нэвтрүүлэх гэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ болон одоогийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн сайжруулах зорилгоор хийдэг.

“СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНД ЗАРЦУУЛСАН ХӨРӨНГӨ НЬ ҮР АШИГГҮЙ ЗАРДАЛ ГАРГАХААС СЭРГИЙЛЖ, ИРЭЭДҮЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛДОГ”

 

 

Хуваалцах / Share it via: