Харилцах хаяг

Манай хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Энх тайвны өргөн чөлөө, Зүүн хүрээ хотхон, 203-р барилга, 4 давхар

Утас

Утас/Факс: 976-77000188, 976-77000888

Харилцах албан тушаалтан:
976-99103955 (Англи)
976-99100599 (Англи)
976-99110795 (Монгол)

Цахим шуудан

info@mmcg.mn

Биднийг дэмжээрэй
Location Map
Close

“Монголын хорих байгууллагуудад хүний эрх болон ардчиллыг хөгжүүлэх, иргэний нийгмийг дэмжих” төслийн төгсгөлийн үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэлээ.

Нийтлэгдсэн: 2015-05-11 « Буцах

 

    Манай компани Каритас Чех Репаблик байгууллагын захиалгаар “Монголын хорих байгууллагуудад хүний эрх болон ардчиллыг хөгжүүлэх, иргэний нийгмийг дэмжих” төслийн хөндлөнгийн үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү төслийг Европын холбооны санхүүжилтээр Каритас Чех Репаблик байгууллага, ШШГЕГ болон Монголын хорих байгууллагын нөхөрлөл хамтран 2012 оны 10-р сараас 2015 оны 5-р сарыг хүртэлх хэрэгжүүлсэн.

   Төслийн хүрээнд (i) Нийгмийн хамгийн эмзэг бүлгийнхний эрхийг хамгаалах, бэхжүүлэх; (ii) Залхаан цээрлүүлэх, эрүүдэн шүүх, хүнлэг бус харилцах, доромжлох явдлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих гэсэн зорилтуудыг тавин дараахь 4 ажиллагааг хэрэгжүүлсэн байна. Үүнд:

    •     Хорих ангийн нийгмийн ажилтнуудад чиглэсэн хорихын нийгмийн ажлын сэдэвт сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалтанд хамруулах;

    •     Монгол Улсад ял эдэлж буй хүмүүсийн хүний эрх хэрхэн хангагдаж байгааг судалж олон нийтэд мэдээлэх, судалгааны үр дүнд тулгуурлан цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай санал зөвлөмж боловсруулах

    •     ШШГЕГ, хорих ангийн ажилтнуудад хүний эрхийн сургалт зохион байгуулах;

    •     Ял эдэлж буй хүмүүст шаардлагатай эрх зүйн зөвлөгөө өгөх.

    Олон улсын хөгжлийн байгууллагууд болон Европын холбооноос гаргасан төслийн үнэлгээний нийтлэг арга зүйн дагуу төслийн үнэлгээний арга зүй, шалгуур үзүүлэлтийн хүрээг тодорхойлон, төслийн зорилтот бүлэг, үр шимийг хүртэгчидтэй оролцооны аргаар хийх гүнзгийрүүлсэн ярилцлага болон төслийн үр дүнд хийсэн баримтын шинжилгээгээр мэдээллийг цуглуулан төслийн эцсийн үр дүнгийн хөндлөнгийн үнэлгээг хийлээ.

    Төслийн үнэлгээг төслийн удирдлага зохион байгуулалт, төлөвлөсөн үйл ажиллагааны хэрэгжилт; төслийн үр дүн, үр нөлөө; төслийн ач холбогдол; төслийн тогтвортой байдал гэсэн дөрвөн шалгуур үзүүлэлтийн хүрээнд Европын холбооны төслийн үнэлгээний загварын дагуу хийсэн.

    Энэхүү төсөл нь Монгол улсын хүний эрхийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбарт дараахь үр дүнг авчирсан чухал ач холбогдолтой төсөл болсон гэж бид дүгнэж байна. Үүнд:

    • Хорих байгууллагын нийгмийн ажилтнууд, энэ чиглэлээр суралцаж буй оюутан, багш нарт зориулсан гарын авлага, сургалтын материалыг боловсруулан тэдэнд зориулсан сургалтыг зохион байгуулах замаар хорих байгууллага дахь нийгмийн ажлын шинэ чиглэл, сурах бичгийн эхлэлийг тавьсан, хоригдлуудыг нийгэмд эргэн нэгтгэх үйл үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж чадсан ажил болсон байна.

    • Монгол Улсын хорих байгууллагууд дахь хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдлыг олон улсын жишиг нийтлэг дүрэмтэй харьцуулсан, өргөн хүрээтэй судалгааг явуулж үр дүнг олон нийтэд мэдээллэсэн нь цааашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны санал зөвлөмжийг гаргах, асуудлыг бодитоор харах, иргэний нйигмийн болон бусад оролцогч талуудыг энэ чиглэлд анхаарал хандуулах чухал үр дүнг гаргасан судалгаа болжээ.

    • Нийтлэг хүний эрхийн болон хорих байгууллага дахь хүний эрхийн гарын авлага, баримт бичгийг бэлтгэн, хорих байгууллагын бүх ажилтан албан хаагчдад зориулсан сургалтыг явуулснаар хорих байгууллага дахь хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах нэг алхам болжээ.

    • Ялтнуудын эрх зүйн туслалцааны эрэлт хэрэгцээг тодорхойлон, тэрхүү хэрэгцээнд нь нийцүүлэн энэ чиглэлээр туслалцаа мэдээлэл өгөх гарын авлагыг боловсруулан тэдний гар дээр тавьсан нь ялтнууд энэ чиглэлээр мэдлэг мэдээллийг өөрсдөө олж авах боломжийг бүрдүүлсэн байна.

    Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвх чармайлттай оролцон ажилласан бүх оролцогч талуудын хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн цоглоох цаашдын ажилд нь үнэлгээний багийн зүгээс амжилт хүсье.

                                                                                                                                                                     


    Хуваалцах / Share it via: