Харилцах хаяг

Манай хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Энх тайвны өргөн чөлөө, Зүүн хүрээ хотхон, 203-р барилга, 4 давхар

Утас

Утас/Факс: 976-77000188, 976-77000888

Харилцах албан тушаалтан:
976-99103955 (Англи)
976-99100599 (Англи)
976-99110795 (Монгол)

Цахим шуудан

info@mmcg.mn

Биднийг дэмжээрэй
Location Map
Close

“ESOMAR ASIA PACIFIC -2015” 16TH ANNUAL MARKETING RESEARCH EVENT

Нийтлэгдсэн: 2015-05-28 « Буцах

Дэлхий даяар 5000 орчим судалгааны байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн хамгийн хүчирхэг олон улсын судалгааны ёс зүйн хороо болох ESOMAR байгууллагаас зохион байгуулсан ASIA PACIFIC-SINGAPORE-2015 олон улсын хурал, семинарт манай компанийн төлөөлөл оролцоод ирлээ. Уг зөвлөгөөн “Бизнес эрхлэхэд таатай байдлын индекс”-ээр Дэлхийд #1-т эрэмбэлэгддэг Сингапурт V/17 – V/19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, 36 орны 300 гаруй зочид төлөөлөгчид оролцсон ба Монгол улсаас анх удаа MMCG компани оролцлоо.

Үйл ажиллагааны эхний өдөр QUALITATIVE RESEARCH - NEW DEMANDS NEED NEW APPROACHES сэдвийн хүрээнд чанарын судалгааны орчин үеийн чиг хандлага, арга аргачлал, шинэлэг техник технологийн талаарх бүтэн өдрийн сургалт семинарыг зохион байгуулсан.

Харин дараагийн өдрүүдэд WHAT’S NEW, WHAT’S NEEDED, WHAT’S NEXT? сэдэвтэй хурлын хүрээнд судалгааны чиг хандлага, техник технологийн хөгжлийн талаар 22 илтгэл танилцуулж, хэлэлцүүлсэн. Эдгээр илтгэлийг маркетингийн судалгааны олон улсын зах зээлд тэргүүлэгч AC Neilsen, TNS, Millward Brown, IPSOS, GFK зэрэг компанийн төлөөлөл болон Coca Cola, Yahoo, Google, PepsiCo, Unilever, Intel, SingTel зэрэг компаниудын төлөөлөл танилцуулсан.

Манай компанийн хувьд олон улсын судалгааны чиг хандлага, шинэлэг арга аргачлал, шилдэг техник технологийг өөрсдийн үйл ажиллагаандаа тогтмол ашиглаж, захиалагчдаа сэтгэл ханамжтай байлгахыг үргэлж эрэлхийлж байдаг. Бид уг зөвлөгөөний үеэр танилцуулагдсан EYE TRACKING технологид хөрөнгө оруулалт хийж, өөрсдийн судалгаандаа ашиглах боломжийг бий болгосноо харилцагч та бүхэндээ хэлэхэд таатай байна. Уг технологи нь нүдний хөдөлгөөнийг мэдэрч, тухайн хэрэглэгч сурталчилгааны аль цэгт илүү төвлөрч байгааг хэмждэг шинэлэг, дэвшилтэт технологи юм. Өөрөөр хэлбэл, таны өгөхийг хүсч буй мессежин дээр хэр зэрэг төвлөрч, анхаарал хандуулж байгааг тодорхойлдог юм. Уг технологийг ашиглан постер, бүтээгдэхүүний сав баглаа боодол, вэб хуудас, реклам сурталчилгааны видео, шторк зэргийг урьдчилан тестлэх боломжой.

Мөн хурлын дараа манай компанийн төлөөлөл дэлхийд #1 AC Neilsen, #2 Millward Brown (KANTAR Group), #3 Ipsos компаниудын Сингапур дахь салбараар зочилж, туршлага судаллаа. Ийнхүү дэлхийн судалгааны чиг хандлагын талаар цаг алдалгүй мэдээлэл авч, өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байгаадаа бид сэтгэл хангалуун байна.

-NEVER STOP CHANGING-

 

Хуваалцах / Share it via: