Харилцах хаяг

Манай хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Энх тайвны өргөн чөлөө, Зүүн хүрээ хотхон, 203-р барилга, 4 давхар

Утас

Утас/Факс: 976-77000188, 976-77000888

Харилцах албан тушаалтан:
976-99103955 (Англи)
976-99100599 (Англи)
976-99110795 (Монгол)

Цахим шуудан

info@mmcg.mn

Биднийг дэмжээрэй
Location Map
Close

Товч танилцуулга


  Судалгаа, зөвлөх үйлчилгээний “MMCG" ХХКомпани нь 2001 оны 9-н сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2002 оны 02 сарын 22-нд албан ёсоор улсын бүртгэлд бүртгэгдсэн.

     Бизнесийн болон нийгмийн чиглэлийн бүхий л төрлийн судалгаа шинжилгээг голлох чиглэлээ болгон ажилладаг бөгөөд дагалдах чиглэлээр маркетинг борлуулалтын зөвлөгөө, хүний нөөц чадавхижуулах сургалт, байгууллагын маркетинг PR-ийн үйл ажиллагааг зохион байгуулах, маркетингийн болон бизнес төлөвлөгөө боловсруулах зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг.

     Манай компани одоогоор 20 судалгааны менежер, өөр өөр салбар, чиглэлийн 20 орчим орон тооны бус зөвлөх, 30 гаруй мэргэшсэн мэдээлэл оруулах ажилтантай. Мөн 230 орчим мэдээлэл цуглуулах туршлагатай ярилцлага авагч нарын мэдээллийн сантай.

     Сүүлийн 11 жилийн хугацаанд, манай компани 305 гаруй судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн.

    Захиалгат судалгаанаас гадна нийгэм дэхь цаг үеийн шинжтэй үйл явдлууд, улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн хүрээний бүхий л асуудлаар олон нийтийн санал бодлыг тандан судлах ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

   Мөн бид судалгааны түүвэрлэлт хийх, мэдээлэл цуглуулах, хяналт тавих, боловсруулалт хийх, тайлан боловсруулах гэхчилэн бүхий л үе шатуудаа олон улсын судалгааны ёс зүйн стандарт болох ESOMAR-ийн стандартыг баримталдаг учир гадаад, дотоодын аль ч түвшиний захиалагч нарын хэрэгцээ шаардлагад нийцсэн байж чаддаг. “TNS Research International”, “IPSOS”, “APCO Worldwide”, “Respac”, “Synovate”, “IMRB”, “PK&Wise” зэрэг олон улсын судалгааны байгууллагуудтaй хамтарч ажиллаж байгаа нь манай компаний хувьд туршлага солилцох, олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах боломжийг олгодог.

Компаний уриа үг

Your business spirit ...


Компаний тухай

Бидний зарчим

Бизнес хөгжлийн "MMCG" ХХК-ийг зах зээлийн судалгааны салбарын бүс нутгийн хэмжээний тэргүүлэгч болоход залан чиглүүлэх үндсэн 7 зарчим.

Төвийг сахиж, ямар ч нөлөөнд орохгүй байх
Үйлчлүүлэгчийнхээ хүсэл сонирхлоос өөр ямар ч зүйлийн нөлөөнд автахгүй байх. Үйлчлүүлэгчиддээ зөвхөн үнэнийг хэлэх.

Бүрэн дүүрэн гүйцэтгэл
Аливаа захиалгыг бүрэн дүүрэн гүйцэтгэх хэмжээний зардал үнэтэй, цаг хугацаатай байх тохиолдолд л авч байх. Авсан тохиолдолд зардлаас үл хамааран бүрэн дуусгаж гүйцэтгэж ажиллах.

Нягт нямбай байдал
Мэдээлэл цуглуулалт, мэдээлэл оруулалт, алдааны хяналтын стандартын бүхий л үе шатуудыг жижиг гэлтгүй нягт нямбай мөрдөж ажиллах.

Шударга үнэнч байх
Үйлчлүүлэгчдийнхээ аливаа асуудал, ирээдүйн төлөв зэргийн нууцыг чандлан хадгалах. Зөвхөн тэдний зөвшөөрлөөр л мэдээлэлд хандах.

Арвич хямгач байх
Бүрэн дүүрэн гүйцэтгэл, нягт нямбай болон найдвартай байх зарчимд нийцэхүйцээр арвич хямгач байх.

Үнэ
Олон Улсын болон бүсийн үнийн дунджаас хэтрүүлэхгүй шударга үнийн саналыг өгч байх.

Үйлчилгээ
Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгахын тулд асуудалд уян хатан хандаж, зохистойгоор шийдэж болох боломжийг судалж үздэг байх.