Харилцах хаяг

Манай хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Энх тайвны өргөн чөлөө, Зүүн хүрээ хотхон, 203-р барилга, 4 давхар

Утас

Утас/Факс: 976-77000188, 976-77000888

Харилцах албан тушаалтан:
976-99103955 (Англи)
976-99100599 (Англи)
976-99110795 (Монгол)

Цахим шуудан

info@mmcg.mn

Биднийг дэмжээрэй
Location Map
Close

Компанийн түүх

2002 он

  • 2002 оны 2-р сарын 22-нд Улсын бүртгэлд бүртгэгдсэнээр “MMCG” ХХК албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн.

2003 он

  • Банк санхүүгийн зах зээл дээр ажиллаж эхэлсэн. Бизнесийн байгууллагатай урт хугацаанд хамтран ажиллах цогц төлөвлөгөө авч хэрэгжүүлсэн.

2004 он

  • ОУБ-уудтай хамтран ажиллаж эхэлсэн. “Дэлхийн Зөн Монгол” ОУБ, АНУ-ын “Азийн сан”, “Мэрси Кор” ОУБ зэрэг байгууллагуудтай хамтран ажилласан.

2005 он

  • Засгийн газрын байгууллагуудтай хамтран ажиллах үндэс суурь тавигдав.
  • Үүрэн телефон холбооны зах зээл дээр ажиллаж эхэлсэн.
  • Home using test туршилтыг анх удаа Таван Богд Групптэй хамтран шүдний оон дээр туршив.

2006 он

  • НҮБ-ын Сүүний төсөлтэй хамтран ажиллаж эхэлсэн.
  • “Реклам PR”-ын албыг шинээр байгуулав.
  • Борлуулалтын ажилтан, маркетингийн менежер бэлтгэх сургалтыг харилцагч байгууллагуудын захиалгаар өгч эхэлсэн.

2007 он

  • Сургалтын албыг шинээр байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
  • Улс төрийн судалгааны “ФОКУС” агентлагийг байгуулав.
  • Дэлхийн банкны CGAP төсөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.
  • Азийн Хөгжлийн банкны Эрүүл мэндийн төсөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.
  • 2002 онтой харьцуулахад үйл ажиллагааны цар хүрээ 3 дахин, боловсон хүчний тоо 4 дахин нэмэгдсэн.
  • Уул уурхай, өрөмдлөгийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн худалдаа, “Central Asian Mining Supply” компанитай хамтран амжилттай гүйцэтгэв.
  • Солонгосын SK группын Монгол дахь албан ёсны түншээр сонгогдож хамтран ажиллаж эхэлсэн.
  • Дэлхийн Банкны Улаанбаатар хотыг утаагүйжүүлэх хөтөлбөрийн судалгааны гүйцэтгэгчээр ажилласан.

2008 он

  • Олон улсын судалгааны “Research International” компанитай хамтарч ажиллаж, хамтын ажиллагаатай болсон.
  • Судалгааны Олон улсын “ESOMAR” стандартыг байгууллагадаа нэвтрүүлж, судалгааны бүхий л үе шат Олон улсын стандартаар явагддаг болсон.
  • Солонгосын “PK&Wise” компанитай хамтарч ажиллаж, Монгол улсын хүнсний ногооны зах зээлийг бүхэлд нь судалсан.
  • Судалгааны “CSPro” програмыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр мэдээлэл оруулах шатны алдааг арилгаж чадсан.
  • Чанарын судалгааны “N-Vivo” програмыг нэвтрүүлсэн. Ингэснээр чанарын судалгааг чанарын өндөр түвшин, орчин үеийн аргачлалаар хийх боломжтой болсон.
  • Монгол улсын ҮХЯ, “JICA” ОУБ-ын захиалгаар Монголын улсын Экспортын гол 6 салбарын SWOT анализыг чанарын судалгааны аргаар хийсэн.

2009 он

  • Судалгааны шинжилгээний байгууллагын онцлог, стандартад нийцсэн өөрийн оффисын барилгын ажлыг эхлүүлэв.
  • Маркетинг, Борлуулалтын мэргэшүүлэх сургалтыг танхимын хэлбэрээр олон нийтийн дунд зарлан зохион байгуулж эхэлсэн.  Сургалтанд янз бүрийн салбарын компаниудаас нийтдээ 8 ээлжинд 150 орчим хүмүүс хамрагдаж сертификат авав.
  • Судалгааны Олон улсын тендерт бусад улс орны судалгааны томоохон агентлагуудтай өрсөлдөн ялалт байгуулж, “Imperial Tobacco Group”-ын судалгааны гүйцэтгэгчээр ажиллав.
  • “ADRA”, “CHF” зэрэг ОУ-ын байгууллагуудтай хамтарч ажиллаж, Олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн.
  • ОХУ-ын АРТА компаний судалгааны гүйцэтгэгчээр ажилласнаар, ОХУ-ын байгууллагуудтай хамтарч ажиллах суурь тавигдсан.
  • Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамны захиалгаар, Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаатайгаар “Хүнсний тэтгэлэгт хөтөлбөр”-ийн судалгааны ажлыг гүйцэтгэсэн нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх алхам болсон.
  • Европын Сэргээн Босголтын Банкны TAM/BAS хөтөлбөрийн дотоодын зөвлөх байгууллагаар сонгогдож, эхний хамтарсан зөвлөх үйлчилгээний ажлаа салбартаа “INFO SYSTEMS” компани дээр амжилттай хэрэгжүүлэв.

2010 он

  • Мянганы Сорилын Сангийн, Мэргэжлийн Боловсролыг Дэмжих төслийн хүрээнд Ядууралыг Бууруулах Санаачилга, IPA америкийн нэгдсэн улсын хөгжлийн судалгааны байгууллагын техникийн туслалцаатайгаар, Техник Мэргэжлийн сургуулиудын элсэлтийн ажлыг зохион байгуулах ажлыг амжилттайгаар гүйцэтгэж хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан.
  • Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилт зөвлөмжтэйгээр, Ховд аймгийн бүх өрхийг хамарсан судалгааны ажлыг хийж компаний чадамж, туршлагыг нэмэгдүүлсэн.
  • Synovate  Global Судалгааны компанитай хамтран, Soft Beverage-ийн зах зээлийн судалгааны ажлыг хамтран гүйцэтгэсэнээр бизнесийн судалгаа гүйцэтгэх стандарт, чадамжаа сайжирууллаа.
  • Говь компанитай хамтран Ноолууран бүтээгдэхүүний багтаамж, бренд, хэрэглэгчийн худалдан авах зан төлвийн судалгааг гүйцэтгэсэн нь Ноолуурын салбарын зах зээлийн анхны бүрэн хэмжээний томоохон зах зээлийн суурь судалгааны ажил боллоо.  

2011 он

  • Зориулалтын бүрэн тоноглол, хананы цаанаас ажиглалт хийх бололцоо бүхий Фокус ярилцлагa судалгааны өрөө, Data operation өрөө, Архивын өрөөтэй судалгааны байгууллагын үйл ажиллагааны онцлог стандартад нийцсэн өөрийн оффисын барилгын ажлыг дуусгаж ашиглалтанд орууллаа.
  • Олон улсын стандартад нийцсэн чанарын судалгааны өрөөг ашиглалтанд оруулж дэлхийн судалгааны Respac, TNS RI, IPSOS зэрэг байгууллагуудтай хамтран ярилцлага судалгаануудыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
  • Үүрэн телефоний зах зээлийг бүрэн судалж, цогц хэмжээний судалгаа хийж гүйцэтгэсэн нь бизнесийн судалгааг цогцоор нь хийх бүрэн боломжтой болоход тусаллаа.
  • Монголд анх удаа Central Location Test аргаар судалгаа авч Улсын Их Дэлгүүр, Номин Их Дэлгүүртэй хамтран ажиллаа.
  • Мянганы Сорилын Сангийн, Мэргэжлийн Боловсролыг Дэмжих төслийн хүрээнд хамгийн өргөн хүрээтэй Telephone Survey зохион байгууллаа.
  • Америкийн Respac судалгааны компанитай хамтран Poll Survey буюу нийгмийн дунд нэн тулгамдаж буй асуудлын талаар судалгаа,  нийгмийн судалгаа хийж гүйцэтгэх стандарт, чадамжаа сайжрууллаа.
  • Монгол Шуудан Компанитай гэрээ хийж Монгол Улсын 21 аймгийн 200 гаруй сумаас мэдээлэл цуглуулах ажлыг эхлүүлсэн. Уг судалгааг олон улсад Postal survey гэж нэрлэдэг байна.

Компаний тухай

Бидний зарчим

Бизнес хөгжлийн "MMCG" ХХК-ийг зах зээлийн судалгааны салбарын бүс нутгийн хэмжээний тэргүүлэгч болоход залан чиглүүлэх үндсэн 7 зарчим.

Төвийг сахиж, ямар ч нөлөөнд орохгүй байх
Үйлчлүүлэгчийнхээ хүсэл сонирхлоос өөр ямар ч зүйлийн нөлөөнд автахгүй байх. Үйлчлүүлэгчиддээ зөвхөн үнэнийг хэлэх.

Бүрэн дүүрэн гүйцэтгэл
Аливаа захиалгыг бүрэн дүүрэн гүйцэтгэх хэмжээний зардал үнэтэй, цаг хугацаатай байх тохиолдолд л авч байх. Авсан тохиолдолд зардлаас үл хамааран бүрэн дуусгаж гүйцэтгэж ажиллах.

Нягт нямбай байдал
Мэдээлэл цуглуулалт, мэдээлэл оруулалт, алдааны хяналтын стандартын бүхий л үе шатуудыг жижиг гэлтгүй нягт нямбай мөрдөж ажиллах.

Шударга үнэнч байх
Үйлчлүүлэгчдийнхээ аливаа асуудал, ирээдүйн төлөв зэргийн нууцыг чандлан хадгалах. Зөвхөн тэдний зөвшөөрлөөр л мэдээлэлд хандах.

Арвич хямгач байх
Бүрэн дүүрэн гүйцэтгэл, нягт нямбай болон найдвартай байх зарчимд нийцэхүйцээр арвич хямгач байх.

Үнэ
Олон Улсын болон бүсийн үнийн дунджаас хэтрүүлэхгүй шударга үнийн саналыг өгч байх.

Үйлчилгээ
Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгахын тулд асуудалд уян хатан хандаж, зохистойгоор шийдэж болох боломжийг судалж үздэг байх.