МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

КОМПАНИЙН СҮҮЛИЙН
МЭДЭЭ, МЭДЭЭЛЛҮҮД

Манай компани Олон Улсын Санхүүгийн корпораци болон Мобифинанс ББСБ-ын захиалгаар Өрхийн санхүүгийн мөнгөн урсгалын талаарх судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ

Манай компани Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран өрхийн санхүүгийн мөнгөн урсгалын талаарх томоохон судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.

Уг судалгааны зорилго нь өрхийн санхүүгийн хэрэглээ, орлого, зарлага санхүүгээ хэрхэн удирддаг, орлогын эх үүсвэр, хадгаламж, харилцах дансны хэрэглээ, мэдлэг, гадаад дотоод мөнгөн шилжүүлгийн хэмжээ, шилжүүлэг хийхэд түгээмэл хэрэглэгдэж буй арга хэрэгслүүдийн давуу сул талуудыг мэдэхээс гадна гар утасны хэрэглээ ямар байгааг илрүүлэхэд чиглэгдсэн бөгөөд судалгааны ажил 2011 оны 7-р сарын 5-наас 9 сарын 5-ны хооронд үргэлжилсэн.  

Түүвэр судалгааны асуулгыг олон улсын санхүүгийн корпорацийн судалгааны баг урьдчилан бэлтгэж ирүүлсэн бөгөөд судалгааны асуулгыг боловсронгуй болгохын тулд бид Мобифинансын хэрэглэгчийн харилцааны мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан. Мөн асуулга болон судалгаа авах хүмүүсээ сорих үүднээс 25 өрхөд асуулгыг туршсан.

Судалгааны ажлын мэдээлэл цуглуулах ажлын хувьд хөдөө орон нутагт аймаг бүрийг хариуцсан 1 хянагч 3 судалгаа авагч бүхий нийт  18 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан ба нийслэлд 3 хянагч 14 судалгаа авагч бүхий баг ажилласан ба уг судалгаанд нийтдээ 35 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж богино хугацаанд амжилттай гүйцэтгэсэн. Судалгааны мэдээлэл цуглуулалтын алдаагүй байдлыг хангахын тулд ESOMAR-ийн стандарт аргачлалын дагуу 80 хувийг утсаар, 20 хувийг гэрээр шалгасны дүнд мэдээлэл цуглуулах ажиллагааны алдаагүй байдлыг хангаж чадсан юм. Мөн мэдээллийг программд оруулахдаа Cspro программыг ашигласан нь мэдээлэл оруулалтын механик болон логик алдааг хамгийн бага байлгах бололцоог олгосон. Судалгааны ажлын боловсруулалт, нарийвчилсан шинжилгээнүүдийг тоон судалгааны программ болох SPSS.17 хамгийн сүүлийн загвар дээр хийсэн юм.

Тус судалгаа нь захиалагч байгууллагуудын хувьд хэрэглэгчидтэй хэрхэн хамтран ажиллах, явуулж буй үйл ажиллагаагаа үнэлж дүгнэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээгээ хэрхэн төлөвлөх зэрэг асуудалд бодитой хандах үндэс болсон нь судалгааны ажлын ач холбогдлыг илүү өндөр түвшинд хүргэж байгаа юм.

Сүүлийн мэдээллүүд

ТА ДААТГАЛЫН ТАЛААР ЯМАР ОЙЛГОЛТТОЙ...

12 сарын 28, 2018

Монголын санхүүгийн зах зээлийн дийлэнх хэсэг буюу 95%-ийг банкны салбар дангаараа эзэлж байна

Дэлгэрэнгүй

Наргил модны самрын тосны талаарх...

12 сарын 24, 2018

Ургамлын гаралтай ханасан тосны нэг төрөл нь кокосын тос буюу наргил модны самрын тос юм

Дэлгэрэнгүй

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ХУВИЙН ДУНД СУРГУУЛИЙН...

12 сарын 15, 2018

Хувийн дунд сургуулийн концепцийг үнэлэх, тухайн концепцийн хүрээнд эрэлтийг тодорхойлох судалгааг УБ хотын өндөр орлоготой бүлгийн дунд үндэсний судалгааны Эм Эм Си Жи ХХК...

Дэлгэрэнгүй

Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг хэмжих нь......

12 сарын 15, 2018

Сэтгэл ханамжтай хэрэглэгчид дахин дахин худалдан авалт хийдэг ба таны бизнесийн ашгийн гол бүрдүүлэгч байдаг

Дэлгэрэнгүй


Байршил


Судалгаа, төлөвлөлтийн газар
Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Зүүн хүрээ хотхон, 203-р байр, 1-р орц, 4 давхарт
Монгол улс, Улаанбаатар хот

Мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын газар
Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Зохиомж дээд сургуулийн хойд талын хаалга, 57-р байр, 2 давхарт
Монгол улс, Улаанбаатар хот

Утсаар судалгаа авах төв
Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Зохиомж дээд сургуулийн хойд талын хаалга, 57-р байр, 2 давхарт
Монгол улс, Улаанбаатар хот

Google Maps дээр харах

Холбоо Барих


Судалгаа, төлөвлөлтийн газар
Утас/Факс: 976-77000188
И-мэйл: info@mmcg.mn

Маркетинг, харилцагчийн үйлчилгээний хэлтсийн дарга: Б.Хангал
Утас: 976-89009698
И-мэйл хаяг: khangal.b@mmcg.mn

Бизнесийн судалгааны хэлтсийн дарга: П.Түвшинмандах
Утас: 976-99070547
И-мэйл хаяг: tuvshinmandakh@mmcg.mn

Нийгмийн судалгааны хэлтэс:
Судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн:
Утас: 976-99100599
И-мэйл хаяг: davaasuren@mmcg.mn

Мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын газар
Утас/Факс: 976-77000888
Газрын дарга: С.Долгорсүрэн
Утас: 976-99078655
И-мэйл: dolgorsuren@mmcg.mn

Утсаар судалгаа авах төв
Судалгааны менежер: Г.Отгондэлгэр
Утас: 976-88900228
И-мэйл: otgondelger.g@mmcg.mn




Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2018. MMCG LLC.
Batu Digital