МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

КОМПАНИЙН СҮҮЛИЙН
МЭДЭЭ, МЭДЭЭЛЛҮҮД

Аль кабелийн телевизийг сонгоход гэр бүлийн гишүүд, хамаатан садан найз нөхөд илүү нөлөөлж байна.

Кабелийн телевиз гэх ойлголтоос өмнө нь 1990 оны үед бид зөвхөн нэгхэн сувагтай, тухайн сувгаар юу л гарч байна түүнийг л үздэг, саахалт айлын хөршөөсөө эсвэл холоос ирсэн хүнээс сонин хачин мэдээлэл дуулдаг, орон нутгийн иргэд хотод байгаа хүнтэй холбогдохын тулд аймгийн төвийг зорин холбоонд дугаарладаг хязгаарлагдмал үед амьдарч байжээ. Харин одоо үед 100 гаруй сувгийг дуу дүрсний өндөр чанартайгаар хүлээн авч, дуртай киногоо хүссэн үедээ төлбөр төлөн үзэж, хэрэгцээт мэдээллээ интернетэд холбогдон авч, алс холын нутагт амьдарч буй ахан дүүстэйгээ дүрсээ харан ярьж, өөрийн амьдралын хэв маяг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх сошиал медиа гэх орчинд үүсгэдэг дижитал эрин үед амьдрах болжээ.

Хурдтайгаар өсөн нэмэгдэж буй дижитал, харилцаа холбооны салбар томоохон компаниуд, бизнес эрхлэгч нарын сонирхлыг маш ихээр татаж байна. Иймд ч олон шинэ компаниуд бий болж өөр өөрсдийн онцлог, хэрэглэгчийг татах бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг санал болгож зах зээлд байр сууриа эзэлж байна. Харин бид зах зээлд санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгч нарт хэр таалагдаж байгаа, хэрэглэгчид бидний бүтээгдэхүүн үйлчилгээг ашигласнаар сэтгэл ханамжтай байж чадаж байгаа эсэх, өөрсдийн давуу сул талуудыг мэдэж байх нь чухал байдаг. Ингэснээр хэрэглэгчдээ урт хугацаанд хадгалан үлдэж, хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлэн үр ашигтай ажиллах боломжтой юм.

Манай байгууллага нь телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч, салбартаа тэргүүлэгч байгууллагатай хамтран кабелийн телевиз ашигладаг айл өрхүүдийн сэтгэл ханамжийг хэмжих, сэтгэл ханамжид нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлох зорилготой судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ. Уг судалгаагаар Улаанбаатар хот болон Эрдэнэт хотын кабелийн телевиз ашигладаг өрхүүдийг хамруулсан бөгөөд тухайн ашигладаг кабелийн телевиздээ хэр сэтгэл ханамжтай байгааг нийт 12 дэд бүлгийн 89 үзүүлэлтээр тодорхойлсон.

ХЭМЖИЖ ЧАДВАЛ ТА УДИРДАЖ ЧАДНА.

Судалгаа зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч MMCG компани

Сүүлийн мэдээллүүд

ТА ДААТГАЛЫН ТАЛААР ЯМАР ОЙЛГОЛТТОЙ...

12 сарын 28, 2018

Монголын санхүүгийн зах зээлийн дийлэнх хэсэг буюу 95%-ийг банкны салбар дангаараа эзэлж байна

Дэлгэрэнгүй

Наргил модны самрын тосны талаарх...

12 сарын 24, 2018

Ургамлын гаралтай ханасан тосны нэг төрөл нь кокосын тос буюу наргил модны самрын тос юм

Дэлгэрэнгүй

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ХУВИЙН ДУНД СУРГУУЛИЙН...

12 сарын 15, 2018

Хувийн дунд сургуулийн концепцийг үнэлэх, тухайн концепцийн хүрээнд эрэлтийг тодорхойлох судалгааг УБ хотын өндөр орлоготой бүлгийн дунд үндэсний судалгааны Эм Эм Си Жи ХХК...

Дэлгэрэнгүй

Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг хэмжих нь......

12 сарын 15, 2018

Сэтгэл ханамжтай хэрэглэгчид дахин дахин худалдан авалт хийдэг ба таны бизнесийн ашгийн гол бүрдүүлэгч байдаг

Дэлгэрэнгүй


Байршил


Судалгаа, төлөвлөлтийн газар
Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Зүүн хүрээ хотхон, 203-р байр, 1-р орц, 4 давхарт
Монгол улс, Улаанбаатар хот

Мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын газар
Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Зохиомж дээд сургуулийн хойд талын хаалга, 57-р байр, 2 давхарт
Монгол улс, Улаанбаатар хот

Утсаар судалгаа авах төв
Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Зохиомж дээд сургуулийн хойд талын хаалга, 57-р байр, 2 давхарт
Монгол улс, Улаанбаатар хот

Google Maps дээр харах

Холбоо Барих


Судалгаа, төлөвлөлтийн газар
Утас/Факс: 976-77000188
И-мэйл: info@mmcg.mn

Маркетинг, харилцагчийн үйлчилгээний хэлтсийн дарга: Б.Хангал
Утас: 976-89009698
И-мэйл хаяг: khangal.b@mmcg.mn

Бизнесийн судалгааны хэлтсийн дарга: П.Түвшинмандах
Утас: 976-99070547
И-мэйл хаяг: tuvshinmandakh@mmcg.mn

Нийгмийн судалгааны хэлтэс:
Судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн:
Утас: 976-99100599
И-мэйл хаяг: davaasuren@mmcg.mn

Мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын газар
Утас/Факс: 976-77000888
Газрын дарга: С.Долгорсүрэн
Утас: 976-99078655
И-мэйл: dolgorsuren@mmcg.mn

Утсаар судалгаа авах төв
Судалгааны менежер: Г.Отгондэлгэр
Утас: 976-88900228
И-мэйл: otgondelger.g@mmcg.mn




Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2018. MMCG LLC.
Batu Digital