МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

КОМПАНИЙН СҮҮЛИЙН
МЭДЭЭ, МЭДЭЭЛЛҮҮД

Барилгын төсөл хэрэгжүүлэгчийн нэр хүнд сайн байх нь тухайн төслийн борлуулалтыг дэмждэг.

Манай компани 2014, 2016, 2018 онуудад орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг Улаанбаатар хот болон 21 аймгийн хэмжээнд хийж гүйцэтгэж байсан. Барилгын төсөл хэрэгжүүлэгчид төслийн концепт болон тухайн төслийн хүрээнд бий болох эрэлтийг тодорхойлох судалгааг сүүлийн үед ихээр хийлгэх болсон.

Гэхдээ барилгын төсөл хэрэгжүүлэгч компаниуд корпорэйт/байгууллагын нэр хүндийн судалгааг хийлгэх нь чухал болоод байна. Өөрөөр хэлбэл нэр хүнд, эерэг болон сөрөг имидж болон компанийн талаарх ялгаатай зорилтот бүлгүүдийн ойлголт, мэдлэгийг олж илрүүлж, том зургаар харах нь олон төслийг амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байдаг.

Байгууллагын нэр хүндийг тодорхойлохын тулд байгууллагын үйл ажиллагаанд шууд болон шууд бус байдлаар оролцдог бүхий л талуудыг хамруулж, “360 ГРАДУСЫН ҮНЭЛГЭЭ”-г хийдэг.

Энэ удаагийн барилгын компаниудын нэр хүндийн судалгаагаар хамгийн том барилгын төсөл хэрэгжүүлэгч 15 компанийг хамруулсанаас гадна УБ хотод хэрэгжсэн 30 орчим төслийн үнэлгээг хамтад нь хийж гүйцэтгэсэн юм. Үнэлгээг 360 градусын аргаар хийсэн бөгөөд дараах оролцогч талуудыг судалгаанд хамруулсан.

1. Барилгын чиглэлийн төрийн болон ТББ-ууд
2. Барилгын чиглэлээр нэвтрүүлэг, нийтлэл бэлтгэдэг сэтгүүлчид
3. Үл хөдлөх хөрөнгийн зууч компаниуд
4. Барилгын гүйцэтгэгч компаниуд
5. Компанийн дотоод ажилчид
6. Зураг төслийн компаниуд
7. Санхүүгийн байгууллагууд
8. Бусад оролцогч талууд.

Дээрх оролцогч талуудын барилгын төсөл хэрэгжүүлэгчид өгч буй үнэлгээг нэг индексээр илэрхийлсэн. Мөн байгууллагын нэр хүндийг өсгөхөд нөлөөлдөг 5 бүлгийн 35 хүчин зүйлийг тодорхойлж, аль хүчин зүйлсийг нэн тэргүүнд сайжруулах, аль хүчин зүйлсийг түр орхиж болохыг нарийвчлан үнэлсэн.

Сүүлийн мэдээллүүд

ТА ДААТГАЛЫН ТАЛААР ЯМАР ОЙЛГОЛТТОЙ...

12 сарын 28, 2018

Монголын санхүүгийн зах зээлийн дийлэнх хэсэг буюу 95%-ийг банкны салбар дангаараа эзэлж байна

Дэлгэрэнгүй

Наргил модны самрын тосны талаарх...

12 сарын 24, 2018

Ургамлын гаралтай ханасан тосны нэг төрөл нь кокосын тос буюу наргил модны самрын тос юм

Дэлгэрэнгүй

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ХУВИЙН ДУНД СУРГУУЛИЙН...

12 сарын 15, 2018

Хувийн дунд сургуулийн концепцийг үнэлэх, тухайн концепцийн хүрээнд эрэлтийг тодорхойлох судалгааг УБ хотын өндөр орлоготой бүлгийн дунд үндэсний судалгааны Эм Эм Си Жи ХХК...

Дэлгэрэнгүй

Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг хэмжих нь......

12 сарын 15, 2018

Сэтгэл ханамжтай хэрэглэгчид дахин дахин худалдан авалт хийдэг ба таны бизнесийн ашгийн гол бүрдүүлэгч байдаг

Дэлгэрэнгүй


Байршил


Судалгаа, төлөвлөлтийн газар
Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Зүүн хүрээ хотхон, 203-р байр, 1-р орц, 4 давхарт
Монгол улс, Улаанбаатар хот

Мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын газар
Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Зохиомж дээд сургуулийн хойд талын хаалга, 57-р байр, 2 давхарт
Монгол улс, Улаанбаатар хот

Утсаар судалгаа авах төв
Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Зохиомж дээд сургуулийн хойд талын хаалга, 57-р байр, 2 давхарт
Монгол улс, Улаанбаатар хот

Google Maps дээр харах

Холбоо Барих


Судалгаа, төлөвлөлтийн газар
Утас/Факс: 976-77000188
И-мэйл: info@mmcg.mn

Маркетинг, харилцагчийн үйлчилгээний хэлтсийн дарга: Б.Хангал
Утас: 976-89009698
И-мэйл хаяг: khangal.b@mmcg.mn

Бизнесийн судалгааны хэлтсийн дарга: П.Түвшинмандах
Утас: 976-99070547
И-мэйл хаяг: tuvshinmandakh@mmcg.mn

Нийгмийн судалгааны хэлтэс:
Судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн:
Утас: 976-99100599
И-мэйл хаяг: davaasuren@mmcg.mn

Мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын газар
Утас/Факс: 976-77000888
Газрын дарга: С.Долгорсүрэн
Утас: 976-99078655
И-мэйл: dolgorsuren@mmcg.mn

Утсаар судалгаа авах төв
Судалгааны менежер: Г.Отгондэлгэр
Утас: 976-88900228
И-мэйл: otgondelger.g@mmcg.mn




Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2018. MMCG LLC.
Batu Digital