МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

КОМПАНИЙН СҮҮЛИЙН
МЭДЭЭ, МЭДЭЭЛЛҮҮД

Гэр хороолол дахь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах асуудлаар иргэдийн санал бодлыг тодрууллаа.

Та өглөө ажилдаа явахдаа ямар тээврийн хэрэгсэл ашигладаг вэ? Бусад олон мянган машины жолооч нарын адилаар өглөө бүр замын түгжрэлд бухимдаж сууна уу? Нийслэлийн иргэд өглөө ажил сургуульдаа явахдаа болон орой ажил тарах үеэр замын түгжрэлээс шалтгаалан олон цагийг зүгээр л машинд сууж өнгөрөөдөг болоод удаж байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах асуудал нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудын нэг болоод байгаа билээ. Хотын замын түгжрэлийг бууруулах, улмаар стресс багатай эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд нийтийн тээврийн үйлчилгээний хүрэлцээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах шаардлагатай. Нэн ялангуяа алслагдсан дүүрэг, гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээ нь хэрэгцээ шаардлага хангахгүй, айл өрх бүр машинтай байхаас өөр аргагүй байдлыг үүсгэж байна.

Манай компани энэ удаад Чингэлтэй дүүргийн 17, 18-р хорооны нутаг дэвсгэр, Чингэлтэйн гудамж дагуу байрлалтай өрхүүдийн нийтийн тээврийн үйлчилгээний талаарх судалгааг хийж гүйцэтгэлээ. Тус гудамжны дагуу нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх Азийн Хөгжлийн Банкны “Гэр хороолол дахь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах нь” төслийн суурь судалгаанд нийт 600 иргэн оролцлоо.

Судалгаанд өндөр настай иргэд, оюутан сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад иргэдийн төлөөллийг хамруулж, гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, нийт иргэдэд ээлтэй, хүртээмжтэй болгох талаар санал хүсэлтийг нь цуглууллаа. Үүнд гэр хорооллын орчны аюулгүй байдал, нийтийн тээврийн автобус, жолооч, зорчигчдын хандлага, зан төлөв, албан бус такси үйлчилгээ, нийтийн тээврийн үйлчилгээний мэдээлэл, UB Smart апплекэйшн зэрэг зүйлсийг хамруулсан.

Тус төслийн хүрээнд Чингэлтэйн гудамж дагуух автобусны буудлуудыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх, иргэд олон нийтийн оролцоотойгоор нийтийн тээврээр зорчигчид болон явган зорчигчдыг соёлтой, зөв хандлагатай болгох чиглэлээр ажиллах гэж байна. Тус төсөл амжилттай хэрэгжсэнээр зөвхөн тус гудамж дагуух гэлтгүй Улаанбаатар хотын бусад гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, иргэдэд илүү ээлтэй, хүртээмжтэй болгох үндэс суурь тавигдах юм.

Сүүлийн мэдээллүүд

АЛСЫН ХАРАА 2050: МОНГОЛ УЛСЫН...

01 сарын 03, 2020

Үндэсний судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран “Үндэсний хөгжлийн нэгдсэн бодлогын баримт бичиг боловсруулах” зөвлөх...

Дэлгэрэнгүй

ХЭНТИЙ АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН...

12 сарын 26, 2019

Хэнтий аймгийн ЗДТГ-ын захиалгаар Хэнтий аймгийн МСҮТ-тэй хамтран “Хэнтий аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгаа”-г 2019 оны 11-12 сард хийж гүйцэтгэлээ

Дэлгэрэнгүй

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭГ ХИЙЖ...

12 сарын 16, 2019

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын захиалгаар ”ЧД-ийн ЗДТГ-ын хэрэглэгчийн үнэлгээ”-г судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК хийлээ.Судалгааны мэдээлэл цуглуулалтыг олон улсын судалгааны ёс зүйн...

Дэлгэрэнгүй

ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ...

12 сарын 12, 2019

Үндэсний хөгжлийн газар (ҮХГ)-ын захиалгаар ”Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагааны талаарх хэрэглэгчийн үнэлгээ”-г судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК хийж гүйцэтгэлээ.Судалгааны мэдээлэл...

Дэлгэрэнгүй


Байршил


Судалгаа, төлөвлөлтийн газар
Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Зүүн хүрээ хотхон, 203-р байр, 1-р орц, 4 давхарт
Монгол улс, Улаанбаатар хот

Мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын газар
Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Зохиомж дээд сургуулийн хойд талын хаалга, 57-р байр, 2 давхарт
Монгол улс, Улаанбаатар хот

Утсаар судалгаа авах төв
Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Зохиомж дээд сургуулийн хойд талын хаалга, 57-р байр, 2 давхарт
Монгол улс, Улаанбаатар хот

Google Maps дээр харах

Холбоо Барих


Судалгаа, төлөвлөлтийн газар
Утас/Факс: 976-77000188
И-мэйл: info@mmcg.mn

Маркетинг, харилцагчийн үйлчилгээний хэлтсийн дарга: Б.Хангал
Утас: 976-89009698
И-мэйл хаяг: khangal.b@mmcg.mn

Бизнесийн судалгааны хэлтсийн дарга: П.Түвшинмандах
Утас: 976-99070547
И-мэйл хаяг: tuvshinmandakh@mmcg.mn

Нийгмийн судалгааны хэлтэс:
Судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн:
Утас: 976-99100599
И-мэйл хаяг: davaasuren@mmcg.mn

Мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын газар
Утас/Факс: 976-77000888
Газрын дарга: С.Долгорсүрэн
Утас: 976-99078655
И-мэйл: dolgorsuren@mmcg.mn

Утсаар судалгаа авах төв
Судалгааны менежер: Г.Отгондэлгэр
Утас: 976-88900228
И-мэйл: otgondelger.g@mmcg.mn




Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2018. MMCG LLC.
Batu Digital