МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

КОМПАНИЙН СҮҮЛИЙН
МЭДЭЭ, МЭДЭЭЛЛҮҮД

МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ, ЭРСДЭЛД СУУРИЛСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР СЗХ-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАА.

Манай компани Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны захиалгаар “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын хүрээнд мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн санхүүгийн 5 салбарын эрсдэлийн үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох, судалгаа хийх” зөвлөх үйлчилгээг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ.

Зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд зөвлөх компани Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай Монгол Улсын хуулинд заасан, Санхүүгийн зохицуулах хорооны хяналт тавих санхүүгийн болон санхүүгийн бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбарын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх (МУТС) эрсдэлийн үнэлгээний тогтолцоог тодорхойлох, салбарын болон мэдээлэх үүрэгтэй этгээд (МэҮЭ) тус бүрийн эрсдэлийн үнэлгээний аргачлалыг боловсруулах, боловсруулсан арга зүйн дагуу салбарын болон МэҮЭ тус бүрийн эрсдэлийн үнэлгээг хийх, эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын тогтолцооны журам, заавар зөвлөмж, гарын авлага, мэдээллийн технологийн шийдлийн саналыг боловсруулах, олон нийт – харилцагчид, МэҮЭ-үүд рүү чиглэсэн мэдээлэл сурталчилгааны ажлын чиглэлийг тодорхойлох зэрэг цогц үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. МУТС эрсдэлийн үнэлгээний ажлын хүрээнд дараахь салбарыг хамруулан авч үзсэн:

1. Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ);

2. Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч;

3. Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани;

4. Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ);

5. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага;

6. Үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид.

Зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд зөвлөх компани дараахь бичиг баримтыг боловсруулан хүлээлгэн өгсөн. Үүнд:

- Суурь судалгааны тайлан: МУТС эрсдэлийн үнэлгээний олон улсын туршлага, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлын судалгаа, эрх зүйн орчны үнэлгээ, салбар тус бүрийн эрсдэлт хүчин зүйлс, дүгнэлт санал зөвлөмж;

- СЗХ-ны хяналт тавих МэҮЭ-үүдийн МУТС салбарын эрсдэлийн үнэлгээ: ББСБ, даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч, Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, ХЗХ, Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага, Үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид;

- СЗХ-ноос хяналт тавих МэҮЭ тус бүрийн МУТС эрсдэлийн үнэлгээний аргачлал: ББСБ, даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч, Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, ХЗХ, Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага;

- СЗХ-ноос хяналт тавих МэҮЭ тус бүрийн МУТС эрсдэлийн үнэлгээний тайлан: ББСБ, даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч, Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, ХЗХ;

- СЗХ-ноос хяналт тавих салбарын МУТС эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах бодлогын зөвлөмж, үйл ажиллагааны төлөвлөгөө;

- МэҮЭ-үүдийн дотоод хяналтын хөтөлбөр боловсруулах зөвлөмж;

- МэҮЭ-үүдийн эрсдэлийн удирдлагын хөтөлбөр боловсруулах зөвлөмж;

- МУТСТ чиглэлээр СЗХ-ны хяналт тавих МэҮЭ-д зайны болон газар дээрх хяналт, шалгалт хийх журам;

- СЗХ-ны хяналт шалгалтын ажилтны гарын авлага;

- Эцсийн өмчлөгч, хамаарал бүхий этгээд, улс төрд нөлөө бүхий этгээд (УТНБЭ)-ийг тодорхойлох аргачлал;

- Эрсдэлээс урьдчилан сэргийлэх– Комплайнсын ажилтны гарын авлага;

- МУТС-ээс урьдчилан сэргийлэх олон нийтэд зориулсан сурталчилгааны санал;

- СЗХ, МэҮЭ-ийн ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөр, агуулга;

- Эрсдэлийн удирдлагын тогтолцооны мэдээллийн технологийн шийдэл (санал зөвлөмж)-ийг боловсруулсан.

Сүүлийн мэдээллүүд

CEO SURVEY-2020

03 сарын 03, 2020

Манай байгууллага "Монголын Гүйцэтгэх захирлуудын судалгаа-2020" хийж гүйцэтгэлээ."CEO survey 2020" нь макро орчны асуудлаас илүүтэйгээр компанийн_засаглал, чадавх, зах зээлийн боломж потенциал ямар байгааг тодруулж,...

Дэлгэрэнгүй

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ....

02 сарын 24, 2020

XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн мэнд дэвшүүлье.Үндэсний судалгааны Эм Эм Си Жи компани.

Дэлгэрэнгүй

"Медиа Атлас-2020"

02 сарын 21, 2020

ЗУРГАА ДАХЬ ЖИЛДЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ "ҮНДЭСНИЙ МЕДИА ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА-2020" ТАЙЛАН БЭЛЭН БОЛЛОО.Тус судалгаанд 17 аймаг, 26 сум суурингийн 2500 орчим хүнийг хамруулсан бөгөөд үндэсний...

Дэлгэрэнгүй

АЛСЫН ХАРАА 2050: МОНГОЛ УЛСЫН...

01 сарын 03, 2020

Үндэсний судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран “Үндэсний хөгжлийн нэгдсэн бодлогын баримт бичиг боловсруулах” зөвлөх...

Дэлгэрэнгүй


Байршил


Судалгаа, төлөвлөлтийн газар
Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Зүүн хүрээ хотхон, 203-р байр, 1-р орц, 4 давхарт
Монгол улс, Улаанбаатар хот

Мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын газар
Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Зохиомж дээд сургуулийн хойд талын хаалга, 57-р байр, 2 давхарт
Монгол улс, Улаанбаатар хот

Утсаар судалгаа авах төв
Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Зохиомж дээд сургуулийн хойд талын хаалга, 57-р байр, 2 давхарт
Монгол улс, Улаанбаатар хот

Google Maps дээр харах

Холбоо Барих


Судалгаа, төлөвлөлтийн газар
Утас/Факс: 976-77000188
И-мэйл: info@mmcg.mn

Маркетинг, харилцагчийн үйлчилгээний хэлтсийн дарга: Б.Хангал
Утас: 976-89009698
И-мэйл хаяг: khangal.b@mmcg.mn

Бизнесийн судалгааны хэлтсийн дарга: П.Түвшинмандах
Утас: 976-99070547
И-мэйл хаяг: tuvshinmandakh@mmcg.mn

Нийгмийн судалгааны хэлтэс:
Судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн:
Утас: 976-99100599
И-мэйл хаяг: davaasuren@mmcg.mn

Мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын газар
Утас/Факс: 976-77000888
Газрын дарга: С.Долгорсүрэн
Утас: 976-99078655
И-мэйл: dolgorsuren@mmcg.mn

Утсаар судалгаа авах төв
Судалгааны менежер: Г.Отгондэлгэр
Утас: 976-88900228
И-мэйл: otgondelger.g@mmcg.mn




Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2018. MMCG LLC.
Batu Digital