МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

КОМПАНИЙН СҮҮЛИЙН
МЭДЭЭ, МЭДЭЭЛЛҮҮД

НҮБХХ-ийн Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн Төслийн суурь судалгааг гүйцэтгэлээ

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдол нийгэмд сэтгэл зовоосон асуудлуудын нэг болсон. Үүнтэй холбоотойгоор агаарын бохирдол бууруулах ажлууд нэлээдгүй хийгдэж байгаагийн нэг нь НҮБХХ-ийн Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн Төсөл (БЭХХТ)-ийн Эрчим хүчний хэмнэлттэй хувийн орон сууцыг иргэдэд санал болгож байгаа явдал юм.

Гэрийн хорооллын өрхүүдийн оршин суугаа орон байр нь мэргэжлийн зураг төслийн дагуу бус голдуу өөрсдийн арга барилаар барьсан байдаг нь барилгын материалын зохицол, сонголт муутайн улмаас дулааны алдагдал ихтэй болоход хүргэдэг байна. Иймээс өрхүүдийг алдагдсан дулаанаа нөхөхийн тулд гал түлэх нь ихсэж, төдий чинээ агаар бохирдуулахад нөлөө үзүүлж байгаа бөгөөд үүнийг бууруулахад уг төслийн гол зорилго оршдог билээ. Иймээс өрхүүдэд эрчим хүч хэмнэлттэй хувийн орон сууцыг мэргэжлийн инженерийн зураг төсөл, дулааны хэмнэлттэй барилгын материал, уг байшингийн үнийг төлөхөд зориулагдсан банкны зээлийн нөхцөл зэргийн хамтаар санал болгож байгаа юм. Төслийн зүгээс иргэдэд санал болгож буй уг нөхцөлүүдийг иргэд хэрхэн хүлээж авч байгаа, эдгээр нөхцөл иргэдийн амьжиргааны нөхцөлд тохиромжтой эсэх зэрэг суурь нөхцөлүүдийг тодруулсан бөгөөд эдгээр мэдээлэлд тулгуурлан төслийн үр ашгийг иргэдэд хүртээмжтэй болгох үүднээс одоогийн нөхцөлүүдийг хэрхэн өөрчлөх, цаашид ямар арга хэмжээ авснаар төслийн хэрэгжилтэнд эерэг нөлөө үзүүлж болохыг уг судалгааны хүрээнд нээн илрүүлсэн юм. Судалгааг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын нийт 700 өрхийг хамруулан хийсэн.  

Сүүлийн мэдээллүүд

ТА ДААТГАЛЫН ТАЛААР ЯМАР ОЙЛГОЛТТОЙ...

12 сарын 28, 2018

Монголын санхүүгийн зах зээлийн дийлэнх хэсэг буюу 95%-ийг банкны салбар дангаараа эзэлж байна

Дэлгэрэнгүй

Наргил модны самрын тосны талаарх...

12 сарын 24, 2018

Ургамлын гаралтай ханасан тосны нэг төрөл нь кокосын тос буюу наргил модны самрын тос юм

Дэлгэрэнгүй

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ХУВИЙН ДУНД СУРГУУЛИЙН...

12 сарын 15, 2018

Хувийн дунд сургуулийн концепцийг үнэлэх, тухайн концепцийн хүрээнд эрэлтийг тодорхойлох судалгааг УБ хотын өндөр орлоготой бүлгийн дунд үндэсний судалгааны Эм Эм Си Жи ХХК...

Дэлгэрэнгүй

Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг хэмжих нь......

12 сарын 15, 2018

Сэтгэл ханамжтай хэрэглэгчид дахин дахин худалдан авалт хийдэг ба таны бизнесийн ашгийн гол бүрдүүлэгч байдаг

Дэлгэрэнгүй


Байршил


Судалгаа, төлөвлөлтийн газар
Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Зүүн хүрээ хотхон, 203-р байр, 1-р орц, 4 давхарт
Монгол улс, Улаанбаатар хот

Мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын газар
Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Зохиомж дээд сургуулийн хойд талын хаалга, 57-р байр, 2 давхарт
Монгол улс, Улаанбаатар хот

Утсаар судалгаа авах төв
Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Зохиомж дээд сургуулийн хойд талын хаалга, 57-р байр, 2 давхарт
Монгол улс, Улаанбаатар хот

Google Maps дээр харах

Холбоо Барих


Судалгаа, төлөвлөлтийн газар
Утас/Факс: 976-77000188
И-мэйл: info@mmcg.mn

Маркетинг, харилцагчийн үйлчилгээний хэлтсийн дарга: Б.Хангал
Утас: 976-89009698
И-мэйл хаяг: khangal.b@mmcg.mn

Бизнесийн судалгааны хэлтсийн дарга: П.Түвшинмандах
Утас: 976-99070547
И-мэйл хаяг: tuvshinmandakh@mmcg.mn

Нийгмийн судалгааны хэлтэс:
Судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн:
Утас: 976-99100599
И-мэйл хаяг: davaasuren@mmcg.mn

Мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын газар
Утас/Факс: 976-77000888
Газрын дарга: С.Долгорсүрэн
Утас: 976-99078655
И-мэйл: dolgorsuren@mmcg.mn

Утсаар судалгаа авах төв
Судалгааны менежер: Г.Отгондэлгэр
Утас: 976-88900228
И-мэйл: otgondelger.g@mmcg.mn




Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2018. MMCG LLC.
Batu Digital