Байгууллагын алсын хараа, бизнесийн стратегийг дотоод болон гадаад чиглэлд 360 үнэлэх, брэндийн өрсөлдөх чадварыг бүх оролцогч талуудын хувьд хэмжих нь чухал . Байгууллага зах зээл дээр амжилттай үйл ажиллагаа явуулах нэг гол хүчин зүйл нь тууштай, бүтээмжтэй, үнэнч байдал өндөртэй ажилтан байдаг.

Байгууллагын соёлын судалгаагаар дараах зүйлсийг тодруулдаг бөгөөд дэлгэрэнгүй загварыг энд дарж үзнэ үү.
- EMPLOYEE COMMITMENT INDEX (ECI) /Ажилтны үнэнч байдлын индекс/
- EMPLOYEE SATISFACTION INDEX (ESI) /Ажилтны сэтгэл ханамжийн индекс/
- ORGANIZATIONAL PRODUCTIVITY INDEX (OPI) /Байгууллагын бүтээмжийн индекс/
- EMPLOYEE SEGMENTATION (ES) /үнэнч байдалд суурилсан сегментчилэл/
- ORGANIZATIONAL ATMOSPHERE PROS, CONS, VALUE AND IMAGE (OI) /байгууллагын уур амьсгал болон байгууллагын имиж ажилтны нүдээр/
- ORGANIZATION CULTURE TYPE (OCT) (HARVARD MODEL)/Байгууллагын соёлын загвар/
Байгууллын соёл, бүтээмжийн судалгааг жилд нэг удаа тогтмол хийлгэж хүний нөөцийн нөхцөл байдлаа ойлгож, хэмжиж байх нь байгууллагын цаашдын хөгжил, ирээдүйд чухал ач холбогдолтой .
Бид “Байгууллагын соёл бүтээмжийн судалгаа”-г үүрэн холбооны салбарт хийж гүйцэтгэхдээ онлайнаар мэдээлэл цуглуулах CAWI аргачлал болон ганцаарчилсан ярилцлагын аргыг хослуулан ашигласан. Онлайнаар мэдээлэл цуглуулахдаа судалгааны урт болон судалгааг бөглөсөн төхөөрөмжийн давхардал, асуулгын бөглөлтийн локик шалгалтууд хийгддэг. Тоон судалгаанд нийт ажилтнуудын 65 хувийг хамруулсан бөгөөд чанарын судалгааны хувьд 40 ажилтантай ганцаарчилсан ярилцлага хийсэн. Судалгааны үр дүнд ажилтны сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлэх, урт хугацаанд үнэнч ажиллуулах чиглэлд байгууллагын хүний нөөцийн хүрээнд авч хэрэгжүүлэх ажлуудыг нарийвчлан тодорхойлж өгсөн юм.