Сургууль, цэцэрлэгийн дулаан техникийн засварын ажлын нийгэм, эдийн засгийн үр нөлөөг хэмжих судалгаа
Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн захиалгаар “Монгол дах барилга
Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн захиалгаар “Монгол дах барилга
2018 | 2019 | 2020 | 2021 | |
---|---|---|---|---|
Барааны тэмдгийн мэдүүлгийн нийт тоо | 4,374 | 4,603 | 4,190 | 4,642 |
Дотоодын мэдүүлэг | 1,431 | 1,581 | 1,663 | 2,222 |
Гадаадын мэдүүлэг | 576 | 619 | 529 | 502 |
Мадридын хэлэлцээр болон Протоколын дагуу мэдүүлсэн олон улсын мэдүүлэг | 2,367 | 2,403 | 1,998 | 1,918 |
Эрхийн хамгаалалт олгосон барааны тэмдгийн нийт тоо | 3,505 | 3,927 | 4,028 | 3,308 |
Хүчинтэй байгаа барааны тэмдэг | 45,696 | 47,983 | 50,809 | 51,784 |
Эх үүсвэр: Оюуны өмчийн газар (https://www.ipom.gov.mn/mn.php?page=53)
2018 | 2019 | 2020 | 2021 | |
---|---|---|---|---|
Бүтээгдэхүүний загварын мэдүүлэг – бүгд | 269 | 300 | 293 | 365 |
Дотоодын мэдүүлэг | 140 | 180 | 167 | 249 |
Гадаадын мэдүүлэг | 38 | 3 | 4 | 3 |
Гаагийн хэлэлцээрийн дагуу мэдүүлсэн олон улсын мэдүүлэг | 91 | 117 | 122 | 113 |
Олгосон бүтээгдэхүүний загварын патент – бүгд | 271 | 215 | 225 | 221 |
Дотоодын мэдүүлэг | 143 | 95 | 102 | 104 |
Гадаадын мэдүүлэг | 40 | 3 | 1 | 4 |
Гаагийн хэлэлцээрийн дагуу мэдүүлсэн олон улсын мэдүүлэг | 88 | 117 | 122 | 113 |
Хүчинтэй байгаа бүтээгдэхүүний загварын патент | 3,742 | 3,279 | 2,643 | 2,786 |
Гадаад худалдааны талаарх мэдээллийг хайхад олон улсын худалдаа, гаалийн статистикт ашигладаг ангилал, код, тухайлбал Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС буюу Harmonized System) талаарх мэдлэгтэй байх шаардлагатай. (https://intracen.org/ )
(https://www.trademap.org/Index.aspx)
Хятад улсын статистик мэдээллийг Хятадын Үндэсний Статистикийн Газар (National Bureau of Statistics of China)-ын цахим хуудаснаас авах боломжтой. Цахим хуудасны Data гэсэн цэсээс Annual Data буюу Жил бүрийн статистик мэдээлэл хэсэг дээр дарж жилийн статистикийн мэдээлэл (China Statistical Yearbook)-ийг онлайнаар харах боломжтой. Мэдээллийг нийт Хятад Улс болон сонирхож буй бүс нутаг мужаар нь (Өвөр Монгол, Хэбэй, Шанси гэх мэт), хотуудаар нь (Хөх хот, Үрүмчи, Баотоу, Харбин гэх мэт) болон салбараар болон сэдэвчилсэн байдлаар (үнийн мэдээлэл, жижиглэн худалдааны болон хүнсний үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлтүүд гэх мэт) хүснэгт, тоо мэдээллийг авч ашиглаарай.
http://www.stats.gov.cn/english/Statisticaldata/AnnualData/
Солонгос улсын хувьд Монголын Статистик мэдээллийн нэгдсэн сан (http://1212.mn/) -тай адил Korean Statistical Information Service (KOSIS – https://kosis.kr/eng/) цахим хуудсаар статистик мэдээллийг хэрэглэгчдэд хүргэдэг.
Япон улсын хувьд Японы статистикийн товчоо (Statistics Bureau of Japan)-ноос эрхлэн гаргадаг статистикийн мэдээллийг тус байгууллагын цахим хуудаснаас авах боломжтой. https://www.stat.go.jp/english/
Солонгосын олон улсын худалдааны нийгэмлэг (Korea International Trade Association – KITA)-ийн цахим хуудасны Статистик цэсээс Солонгос улс аль улсаас ямар төрлийн бүтээгдэхүүнийг импортоор авдаг талаарх мэдээллийг авч болох юм. Гадаад худалдааны талаарх мэдээллийг хайхад олон улсын худалдаа, гаалийн статистикт ашигладаг ангилал, код, тухайлбал Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС буюу Harmonized System) талаарх мэдлэгтэй байх шаардлагатай.
http://kita.org/
Монгол Улсын экспортын голлох орнууд болох ОХУ, Солонгос, Хятад, Япон зэрэг улсын хувьд өөрсдөө үйлдвэрлэгч, экспортлогч улс орнууд учраас салбарын яам, төрийн байгууллагууд нь дотоодын үйлдвэрлэл, худалдаа, хэрэглэгчийн зах зээлийн талаарх тайлан, мэдээллийг төдийлөн гаргадаггүй. Харин гадаад худалдаа, экспорт жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийг дэмжих чиглэлээр ажилладаг төрийн байгууллага, агентлагууд, институт зэргийн мэдээлэл судалгааг авч ашиглах нь илүү үр дүнтэй байх талтай. Экспортод бүтээгдэхүүнээ гаргахаар зорьж байгаа Монголын үйлдвэрлэгчдийн хувьд эдгээр байгууллагуудтай холбоо тогтоож, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түүхий эд нийлүүлэх, цаашлаад тухайн улс, бүс нутгийн үйлдвэрлэгч, худалдаачидтай хамтран ажиллах, тухайн бүс нутгийн зах зээлийн талаарх мэдээлэл, судалгаа авах зэрэг боломж нээгдэнэ. Тухайлбал, Оросын Экспортын Төв (Russian Export Center)-өөр дамжуулан Буриадын БНУ-ын бизнес эрхлэгчидтэй холбогдох боломжтой.
https://www.exportcenter.ru/en/
IBIS World-ийн хувьд 1000 гаруй салбарыг хамардаг бөгөөд Ази, Номхон далайн бүсээс зөвхөн Хятад, Австрали, Шинэ Зеланд улсын зах зээлийн мэдээллийг гаргадаг. Мэдээж мэдээллийн сан, тайланг татаж авах, ашиглахад төлбөртэй хэдий ч ерөнхий мэдээлэл, үндсэн статистик мэдээллийг үнэ төлбөргүй шууд авч ашиглах боломжтой. IBIS World-ийн салбарын тайланг холбогдох мэдээллээ оруулаад үнэгүй татаж авч үзэж болох бөгөөд уг тайланд, салбарын зах зээлийн хэмжээ, чиг хандлага, салбарын гол тоглогчид, SWOT шинжилгээ гэх зэрэг таны цаашдын бизнес төлөвлөгөө, стратеги боловсруулахад чухал хэрэгтэй мэдээллийг өгөх болно. Улс, овог нэр, мэйл хаяг зэрэг цөөхөн хэдхэн мэдээллээ оруулаад үнэгүй тайланг татаж аваад үзчих хэрэгтэй. Таны яг хүссэн мэдээлэл агуулагдаагүй байж болох хэдий ч санаа авах олон зүйлийг эндээс олж авна гэж найдаж байна.
https://www.ibisworld.com/
Economic Intelligence Unit-ийн мэдээлэл тайлан нь хэт ерөнхий байх талтай. Гэхдээ тухайн зах зээлд нэвтрэхэд анхаарах асуудал зөвлөмжийг тухайн орны салбарын экспертүүд өгсөн байдгаараа давуу талтай. Country Analysis хэсэгт 190 гаруй улсын эдийн засгийн боломж, эрсдэлийн талаарх мэдээллийг агуулсан аналитик тайлан байдаг.
https://www.eiu.com/
Бидний хэрэгцээнд Statista-гийн мэдээлэл судалгаа илүү тохирох талтай. Statista-гийн платформоос тухайн нэг улс орны зах зээл, тухайн төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн талаарх статистик мэдээлэл, сэдэвчилсэн судалгааны тайланг харах боломжтой. 150 гаруй улс, 170 салбарын тайлан, статистик мэдээллийг агуулсан байдаг.
https://www.statista.com/
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart