Манай компани NASCON (Nano Soil Consolidation) буюу барьцалдуулан бэхжүүлэх замаар хөрс нягтруулах нано технологийг Монгол улсад танилцуулах PR-ийн ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Энэ ажлын хүрээнд 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “NASCON” группын зүгээс Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв, Улаанбаатар авто зам засвар ашиглалтын төрийн өмчит компани, “Вагнер Ази”, “Очирням” компанитай хамтран хөрс нягтруулах нано технологийг танилцуулах, “НАСКОН” технологийг ашиглан 2000 метр квадрат замын суурийг маш богино хугацаанд хийж гүйцэтгэн харуулах арга хэмжээг зохион байгуулах, сурталчилгааны материал, хэвлэлийн мэдээллийг бэлтгэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг арга хэмжээг сурталчлах ажлыг зохион байгууллаа.
Барьцалдуулан бэхжүүлэх замаар хөрс нягтруулах нано технологи нь Монголын нөхцөлд тохирсон, авто замын барилгын ажлын хугацаа, зардлыг хэмнэсэн ашигтай, маш дэвшилтэт технологи юм гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байсан.
NASCON нь авто замын түүхий эд үйлдвэрлэж нийлүүлдэг дэлхийн 5 том үйлдвэрлэгчийн нэг ба замын суурийн зураг төсөл, инженерийн шийдлийг хамтад нь гаргаж өгөөд, сууриа барьдаг компани юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://www.nascongroup.com/ -с үзнэ үү.