BX, Brand experience tracking survey
Брэндийн байршил, Өрсөлдөх чадвар, портфолио анализийн
цогц загвар
Зах зээл дээрх өөрийн болон өрсөлдөгчдийн брэндүүдийн хэрэглээний төлөв байдлыг ойлгох, хэрэглэгчийн персонаг тодорхойлох, хэрэглээний түвшин болон эмоциональ, функциональ хэрэгцээ, зан төлөв, амьдралын хэв маягт тулгуурласан сегментийн загвар юм. Мөн хэрэглээний цаашдын тренд, боломжит бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн концептуудын эрэлтийн урьдчилсан дүр зургийг харахаас гадна өсөлтийн боломжуудыг тодорхойлдог.
Судалгааны агуулга
Хэрэглэгчийн хэрэглээний хандлага, зан төлөв
- Тухайн бүтээгдэхүүнийг ХЭН, ХЭЗЭЭ, ХААНА, ХЭРХЭН хэрэглэж байгаа болон хэрэглэгчийн зан төлөв, худалдан авалтад нөлөөлөгч хүчин зүйлсийг нарийвчлан тодорхойлно.
Хэрэглээний асуудлууд болон хүсэж буй сайжруулалт, зах зээлийн өсөлтийн боломжуудыг тодорхойлно.
- PAIN POINT: Хэрэглэгчийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэхээс өмнөх, хэрэглэх үеийн болон хэрэглэсний дараах болон асуудалтай цэгүүдийг тодорхойлно.
- GAIN POINT: Хэрэглэгчийн хүсэж буй үнэ цэнийг тодорхойлно.
Хэрэглэгчийн сегментчлэл, персона загвар
- Амьдралын хэв маяг, үнэт зүйл, хүн ам зүйн үзүүлэлтэд суурилан сегментчилж, зорилтод хэрэглэгчийн персонаг нарийвчлан тодорхойлно.
Хэрэглээний трэндүүд, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн боломжийг тодорхойлоно.
- Шинээр санал болгож болох бүтээгдэхүүний концепцын урьдчилсан үнэлгээг хийж, бодит эрэлтийг урьдчилан таамаглана