Skip links

АЛСЫН ХАРАА 2050: МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙГ БОЛОВСРУУЛЛАА

Share This Post

Үндэсний судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран “Үндэсний хөгжлийн нэгдсэн бодлогын баримт бичиг боловсруулах” зөвлөх үйлчилгээг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд тус компани нь салбар бүрийн бодлого боловсруулах үүрэг бүхий яам, агентлагийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдыг багтаасан дэд ажлын 8 хэсгийн ажлыг уялдуулах, аргачлал арга зүйн дэмжлэг үзүүлэх, шаардлагатай уулзалт, семинарыг хэлэлцүүлгийг зохион байгуулах, дэд ажлын хэсгийн боловсруулсан баримт бичгийг нэгтгэх, Ерөнхий сайдын 2019 оны 52 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт танилцуулах зэрэг ажлыг хэрэгжүүлсэн. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хүрээнд 80 орчим удаагийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, тус ажилд 400 гаруй эрдэмтэн судлаач, яам, агентлагийн удирдлага, албан хаагч шууд оролцож ажилласан бол нийтдээ 1,000 гаруй хүн дэмжлэг үзүүлж оролцож ажилласан байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг ажлын хэсэг хянан үзэж, санал зөвлөмж өгснийг баримт бичигт тусган сүүлийн 3 дахь хувилбар болох “Алсын хараа 2050: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг”-ийг боловсруулан 2020 оны 01 сарын 06-ны өдөр Ерөнхий сайдад хүлээлгэн өглөө. Уг бодлогын баримт бичиг нь дараах 9 бүлгээс бүрдэж байгаа болно:

1. Үндэсний нэгдмэл үнэт зүйл
2. Хүний хөгжил
3. Амьдралын чанар ба дундаж давхарга
4. Эдийн засаг
5. Сайн засаглал
6. Ногоон хөгжил
7. Амар тайван, аюулгүй нийгэм
8. Бүсчилсэн хөгжил
9. Улаанбаатар ба дагуул хот
“Алсын хараа 2050: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг” нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасны дагуу үндэсний, салбарын, салбар хоорондын болон бүс нутгийн түвшинд, урт, дунд, богино хугацааны зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийг тусгасан, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлал, эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжил, тэгш, хүртээмжтэй өсөлтийг хангахад чиглэсэн зорилго, зорилт, хүрэх үр дүнг нөөц, эх үүсвэртэй нь уялдуулан тооцсон хөгжлийн загварт суурилсан баримт бичиг болж чадсан гэж ажлын хэсгийн зүгээс дүгнэсэн юм.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ