Шинэчлэлийн засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд ажилтай хүн бүр орон сууцны зээлд хамрагдах бодлогыг хэрэгжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийг хот, аймаг, суманд хэрэгжүүлэх, аймаг бүрт 1000 айлын орон сууцны барилга барих зэрэг асуудлууд тусгагдан батлагдсан.
