Барилга, хот байгуулалтын яамны 2015 оны нэгдүгээр улирлын тоон мэдээллээс харахад Улаанбаатар хотод 200 гаруй төслийн 30 мянга орчим айлын орон сууц худалдаалагдаж байна. Одоо энэ тоо нэмэгдсэн байж таараа. Өөрөөр хэлбэл, орон сууц сонирхож байгаа худалдан авагч 30 мянган байрнаас сонголтоо хийх боломжтой байна гэсэн үг. Ийм их өрсөлдөөнтэй байхад яагаад бусад өрсөлдөгчдөөс ялгарах зүйлгүй барилгыг бариад байна вэ?Үүний шалтгаан нь бидний бизнесийн загвар буруу байгаад оршиж байна. Барилгын төслийн хөгжүүлэлтийн 80% нь ЦААСАН ДЭЭР хийгдэж, туршигдах бүрэн боломжтой байхад бид яагаад олон тэрбум төгрөгийг салхинд хийсгэж, санхүүгийн алдагдал хүлээж, банкны зээлийн дарамтад орох ёстой гэж.Шинээр санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв зах зээлд, оновчтой байршуулж, амжилт олж буй байгууллагуудын нууц нь өөрийн бизнестээ хэрэглэгч төвтэй PRODUCT CO-CREATION MODEL-ийг ашигладагт оршиж байна.Энэ удаа бид Bat Solution Partners ХХК-тай хамтран Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй 1800 айлын орон сууц болон амины орон сууцны цогцолбор хотхоны ерөнхий үнэлгээг хийж, уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлон, цаашид баримтлах борлуулалт, маркетингийн стратегийг боловсрууллаа.Уг ажлын гол онцлог зорилго нь бизнес эрхлэгч, судалгааны агентлаг, крейтив агентлаг хамтран зорилтот худалдан авагчдын хүсэл сонирхолд нийцсэн, орон сууцны цогцолбор хорооллыг худалдан авагчдад санал болгоход оршиж байсан юм. Энэ хүрээнд манай байгууллагын зүгээс КОНЦЕПТ ТЕСТ, ХУДАЛДАН АВАГЧДЫН ЗАН ТӨЛВИЙН СУДАЛГАА, ЭКСПЕРТҮҮДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зэргийг зохион байгуулж шаардлагатай бүхий л мэдээллээр хангаж ажилласан.Судлаач бидний ажлын үр дүнд үндэслэн захиалагчид маань худалдан авагчдын хүсэл сонирхол, худалдан авах чадварт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж байгаад бид сэтгэл хангалуун байдаг юм.
- Business IntelligenceБайгууллагын алсын хараа 360° шинжилгээБрэнд хэрэглэгчийн зан төлвийн судалгааШинэ бизнес, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгааЗар сурталчилгааны үр өгөөж хэмжих судалгааҮндэсний медиа хэрэглээний судалгаа
- Think Tank
- Сургалт
- Тайлан
- Үйлдвэрлэгчдэд зориулав