Skip links

Бид Монголдоо анх удаа дэлхийн стандартын шинэ аргаар судалгаа авлаа.

Share This Post

Манай компани дэлхийд 2-т ордог олон улсын судалгааны TNS RI компанитай хамтран Монголын үүрэн операторуудын хэрэглэгчдийн томоохон хэмжээний судалгааг 2011 оны 8 сараас эхлэн зохион байгуулсан билээ. Уг судалгааны зорилго нь Монголын үүрэн операторуудын давуу сул тал, хэрэглэгчиддээ үйлчилгээгээ хүргэж чаддаг эсэх, хэрэглэгчдийн хэрэглээний зан төлвийг судлахад чиглэгдсэн бөгөөд судалгааг чанарын болон тоон судалгаа гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулсан. Чанарын судалгааныхаа хүрээнд бид үүрэн операторуудын хэрэглэгчдийн дунд 8 фокус бүлгийн ярилцлага, 21 ганцаарчилсан ярилцлагыг амжилттай зохион байгуулсан.

2-р үе шат болох 1200 гаруй хэрэглэгчдийг оролцуулах тоон судалгаа маань 2011 оны 11 сараас эхлэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон хөдөө орон нутгуудад амжилттай явагдлаа. Бид энэ удаагийн тоон судалгааг Монголд анх удаа “Central Location Test” аргаар дэлхийн судалгааны стандартын дагуу явуулсан нь Монголын судалгааны салбарын хөгжлыг нэг шатаар ахиулсан томоохон алхам боллоо. Уг судалгааны арга нь олон улсад тогтмол ашиглагддаг хамгийн гол аргуудын нэг бөгөөд ихэвчлэн томоохон дэлгүүр, худалдааны төвүүдэд суурилан хийгддэг.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ