Skip links

БИД ТЕЛЕФОН УТСААР МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Share This Post

Маркетингийн судалгаа, зөвлөх үйлчилгээний анхдагч, тэргүүлэгч MMCG компани олон улсад хэрэглэгдэж буй орчин үеийн судалгааны аргачлал арга зүй болон дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа тухай бүрт нь нэвтрүүлэн үнэн бодит, түргэн шуурхай мэдээ, мэдээлэл, шийдэл, санал зөвлөмжийг харилцагчиддаа санал болгосоор ирсэн билээ.

    Бид техникийн боломж, ашиглалтын нөхцөл байдлыг сайтар судлан үзсний үндсэн мэдээлэл цуглуулалтын ажилдаа CATI (Computer Assisted Telephone Interview) буюу телефон утсаар мэдээллийг цуглуулах компьютерт суурилсан аргыг ашиглах нөхцлийг бүрдүүллээ. Телефон утсаар мэдээлэл цуглуулах нь бусад мэдээлэл цуглуулах аргуудтай харьцуулахад олон онцлог давуу талтайгаас заримыг нь энд дурдвал:

  • Судалгааг БОГИНО ХУГАЦААНД зохион байгуулна
  • БАГА ЗАРДЛААР гүйцэтгэнэ
  • Мэдээлэл оруулах програмын дагуу АЛДААГҮЙ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛНА
  • Үүрэн телефон холбооны сүлжээ нэвтэрсэн БҮХ СУМ, СУУРИНД хүрч мэдээлэл цуглуулна
  • Цаг хугацаа, орон зайн ХЯЗГААРЛАЛТГҮЙ мэдээлэл цуглуулна

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ