Манай компани байгуулагдсан цагаасаа Ерөнхийлөгчийн, УИХ-ийн сонгуулийн судалгааг хийж гүйцэтгэсээр ирсэн бөгөөд 2012 оны УИХ, НИТХ-ын сонгуулийн судалгааг хуульд заагдсан хугацааны дагуу амжилттай хийж гүйцэтгэлээ.
Энэхүү судалгааны түүвэрлэлтийг бид 95%-ийн итгэх түвшинтэй, 5%-ийн алдааны магадлалтайгаар хийж, судалгааг энгийн санамсаргүй түүвэрлэлтийн аргаар өрх бүрээс нэг хүнийг сонгон шалгаруулж хийсэн.
Судалгааны үр дүнг сонгуулийн үр дүнтэй харьцуулан үзэхэд бидний судалгааны үр дүн 98%-ийг нь зөв гаргасан байсан нь бидний улс төрийн судалгаа явуулах ур чадвар, түүвэрлэлт үнэн зөв байдгийг харууллаа. Мөн тоон судалгааг чанарын судалгаатай хослуулан хийж ФБЯ-ыг судалгаанд ашигласан нь бүх үр дүнг учир шалтгаантайгаар тайлбарлан бодит үр дүнг гаргаж авсан шинэлэг судалгааг хийж гүйцэтгэлээ.
УБ хотоос гадна бид Дорнод, Дорноговь, Говь-Алтай аймгуудад судалгааг явуулж өргөн хүрээтэй судалгааны ажлыг богино хугацаанд, чанартай хийж чадахаа батлан харууллаа.