MMCG компани олон улсын стандартад нийцсэн судалгааны шинэ байрандаа нүүж ороод нэг жил болж байгаа билээ. Энэхүү оффис нь Фокус бүлгийн ярилцлагыг зохион байгуулах өрөө, судалгаанд нөлөөлөхгүйгээр хянах хяналтын өрөө, бүрэн бичлэг хийх тоног төхөөрөмж, судалгааны мэдээлэл оруулах операторын өрөө гэх мэт судалгааг үнэн бодитой явуулах боломжийг олгосон олон давуу талтай юм.
