Манай компани “Таван богд интернейшнл” компанитай хамтран эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн хэрэглээний зан төлвийн судалгааг 2012 оны 12 сарын 20 –ноос 2013 оны 02 сарын 20-ныг хүртэлх 2 сарын хугацаанд хугацаанд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү судалгаа нь нас, насны бүсгүйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн хэрэглээний хандлага, худалдан авалт, хэрэглээний зан төлөв, цаашдын хүлээлт зэргийг тодорхойлоход чиглэгдсэн бөгөөд дээрх зорилгыг хангахын тулд чанарын судалгааны аргууд болох фокус бүлгийн ярилцлага /FGD/ болон гэрээр хэрэглүүлж туршуулах /Home using test – HUT/ зэрэг аргыг хослуулан ашиглалаа.
Чанарын судалгаагаар хэрэглээ, хандлага, худалдан авалт, цаашдын хүлээлт зэргийг судлан тодорхойлоод зогсохгүй зах зээлд шинээр нэвтрүүлэхээр зорьж буй Sofy брэндийн сав баглаа боодлын тест /Pack test/-ийг мөн хийсэн. Харин Home using test /HUT/-ын аргаар зах зээлд шинээр гаргах гэж буй ариун цэврийн хэрэглэл нь охид, бүсгүйчүүдийн хэрэглээнд хэр тохирч, таалагдаж байгаа болохыг нарийн тодорхойлж чадсан юм.
Ийнхүү äотоодын худалдаа, үйлчилгээний аж ахуйн нэгжүүд ìààíü хэрэглэгчидээ сонсон брэндээ хөгжүүлж байгаа нь маш талархууштай бөгөөд зорилтот сегментээ нарийвчлан судалснаар цаг хугацаа хэмнэн, үр ашиггүй зардлыг бууруулж, зорилтот хэрэглэгчиддээ хүрч чадсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахад маш чухал үр нөлөөтэй байх болно.