Skip links

Гар утас хэрэглэгчдийн давхар дугаар барих хандлага нэмэгдсээр байна.

Share This Post

Манай компани гар утас хэрэглэгчдийн багтаамж, зан төлвийн судалгааг 2013 оны 10 сарын 24-өөс 2013 оны 12 сарын 04-ийг хүртэлх хугацаанд 2 дахь удаагаа Монгол орон даяар амжилттай хийж гүйцэтгэлээ.

    Бид энэхүү судалгаагаа тоон /D2D/болон чанарын /IDI/ судалгааны аргуудыг хослуулан хийж гүйцэтгэсэн.

    Тоон судалгаагаар /D2D/ гар утас хэрэглэгчдийн зах зээлийн багтаамж, үүрэн операторуудын нэвтрэлтийн түвшин, өрхийн гишүүдийн гар утасны хэрэглээ, өдөрт дунджаар гадагш хийж буй дуудлага болон мессежийн тоо, гар утсандаа зарцуулж буй дундаж зардал, мөн ашигладаг утасны төрөл зэргийг тодруулсан. Харин чанарын /IDI/ судалгаа нь хэрэглэгчид ямар ямар операторуудын дугаар хослуулж барьж байна вэ гэдгээс гадна яагаад давхар дугаар ашиглахыг илүүд үзэж буй нарийн учир шалтгааныг тодруулж чадсанаараа онцлог судалгаа болсон юм.

    Судалгааны үр дүнгээс харахад хэрэглэгчдийн давхар дугаар барих хандлага өмнөх судалгаанаас өссөн байгаа бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байгаа нь ажиглагдсан. 

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ