Skip links

ЕБС-ийн сурагчид ямар мэргэжлийг голлон сонгож байна вэ?

Share This Post

Манай компани БСШУСЯ-наас Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд “Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө”-ний судалгааны мэдээллийг шивж оруулан, мэдээллийн сан үүсгэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны хүрээнд Улаанбаатар хот болон 20 аймгийн хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд 9-р ангид суралцаж буй нийт 18204 сурагчаас “Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө”-ий асуулга, зааврын дагуу мэдээллийг цуглуулсныг хүлээн авч мэдээллийн санг үүсгэн, холбогдох дүн шинжилгээг хийж үр дүнг төслийн нэгжид хүлээлгэн өглөө. Боловсролын яам, төр засгийн зүгээс суралцагчдынхаа хүсэл сонирхол, үзэл бодлыг судлан түүнд тулгуурласан сургалтын бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, сурагчдыг ажил мэргэжлээ сонгоход эртнээс чиглүүлж өгөх нь ирээдүйдээ хийж буй маш том хөрөнгө оруулалт болох юм. Би ямар мэргэжилтэй болох вэ, түүнийг эзэмшихийн тулд ямар хичээлийг сонгон суралцах вэ, ямар ямар ур чадварыг эзэмшсэн байх вэ гэдэгт сурагчдын анхаарлыг хандуулахад энэхүү “Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө” туслах болно. Боловсролын салбарт ажиллаж буй эрдэмтэн багш нар болон нийт суралцагчид, оюутан хүүхэд, залуустаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ