Бид Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн захиалгаар “Жижиг дунд үйлдвэрийг чадавхжуулах хөтөлбөр”-ийн сургалтад хамрагдсан жижиг, дунд үйлдвэрлэгчдээс сургалтын үр өгөөжийг тодруулах зорилгоор дунд шатны судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгаанд Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах албан тушаалтан, шийдвэр гаргагч нарыг хамруулж, сургалтад хамрагдсан жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бизнест гарсан өөрчлөлт болон цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудал бэрхшээл юу байгаа талаар 4 үндсэн асуудлыг тодруулсан. Үүнд: (a) борлуулалтын орлогын өсөлт, (b) зардлын хэмнэлт, (c) бүтээгдэхүүний хөгжил, (d) бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж зэрэг багтана. Үүнээс гадна ажиллагчдын тооны өөрчлөлт, цаашид авах сургалтын хэрэгцээг тус судалгаагаар тодруулсан.
