Манай компани нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор ард иргэдийн санаа бодлыг сонсох зорилготой судалгааг 2013 оны 9 сард амжилттай хийж гүйцэтгэлээ.
Иргэдэд хамгийн түрүүнд тулгамдаж буй асуудлууд, мөн өнгөрсөн УИХ, ИТХ, Ерөнхийлөгчийн сонгуульд хэр сэтгэл ханамжтай байгаа, шинэ засгийн газрын үйл ажиллагаанд ямар үнэлгээ өгч байгаа зэрэг нийгэм, эдийн засаг, улс төртэй холбоотой олон асуудлуудыг судалгаагаар тодрууллаа.
Ард иргэдийг бухимдуулж, тэдэнд тулгамдаж байгаа гол асуудал нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл болох нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.
Энэхүү судалгааг бид нийслэлийн төвийн 6 дүүрэг, Ховд, Дархан-Уул, Өвөрхөнгай, Хэнтий, Булган аймгуудад тоон болон чанарын (фокус бүлгийн ярилцлага) судалгааны аргуудыг ашиглан зохион байгуулсан.
Судалгаанд оролцогчид ийнхүү тэдний үзэл бодлыг сонсож байгаад талархалтай хандаж байлаа.