Манай компани банкны салбарт “Мистери шоппинг” буюу нууц худалдан авалтын судалгааг өмнө нь хийж байсан. Энэ удаад банкны салбарын картын үйлчилгээн дээр нууц худалдан авалтын судалгааг 2012 оны 10-р сарын 15-наас 11-р сарын 1 хүртлэх хугацаанд амжилттай хийж дууслаа.
Энэхүү судалгааны зорилго нь: Банкны салбар, тооцооны төвүүдийн үйлчилгээний ажилтнуудын картын үйлчилгээний талаарх мэдээлэл, мэдлэгт хөндлөнгөөс мэргэшсэн хэрэглэгчийн зүгээс бодит үнэлэлт, дүгнэлт өгч үйлчилгээний чанарыг хэрхэн сайжруулах чиглэлийг тодорхойлох явдал байсан.
Тухайн төрлийн үйлчилгээний хэрэглэгч буюу харилцагчдыг шоппероор сонгон авч сургалтанд хамруулан, тэднээр дамжуулан хөндлөнгийн үнэлгээг хийсэн. Ийнхүү бид банкны салбарт энэ төрлийн судалгааг ажилттай зохион байгуулах туршлага, чадвар хуримтлуулж чадсан чухал үйл ажиллагаа боллоо.