Байгууллагын нэр хүндийг олон улсын аргачлалын дагуу 5 үзүүлэлтээр тодорхойлдог ба тухайн байгууллагын нэр хүндийн үнэлгээ сайн байх нь хөрөнгө оруулалт болон чадварлаг боловсон хүчин татах зэрэг өрсөлдөөний олон давуу талыг бий болгодог.
Байгууллагын талаар иргэд олон нийтийн ойлголт, хандлага, сэтгэгдлийг тогтмол хэмжин тухайн цаг хугацаанд болсон үйл явдлууд хэрхэн компанийн нэр хүндэд нөлөөлж байгаа, цаашид авах арга хэмжээ, нэр хүндийг өсгөх чиглэлийг тодорхойлон ажиллаж байна.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлууд болон хөрөнгө оруулалтын ажлуудын мониторинг үнэлгээг хийн зорилтот бүлэгтээ хэр зэрэг хүрснийг хэмжин, цаашид ямар сувгаар, аль бүлэгт мэдээлэл өгөх хэрэгтэйг тодорхойлж байна.