Skip links

Монголчууд нэг өдөрт 23 сая дуудлага гадагш хийж, 18 сая мессеж бичдэг байна.

Share This Post

Манай компани гар утас давхар хэрэглэгчдийн зан төлвийн судалгааг 2013 оны 1 дүгээр сарын 8-наас 2 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд орон даяар амжилттай хийж гүйцэтгэлээ.

Энэхүү судалгаа нь гар утас хэрэглэгчдийн зах зээлийг нарийвчлан тооцох, дан болон давхар хэрэглээтэй хэрэглэгчдийн зан төлвийг тодорхойлоход чиглэгдэж байсан бөгөөд эдгээр зорилгуудыг хангахын тулд тоон /D2D/ болон чанарын /IDI/ судалгааны аргуудыг хослуулан ашигласан. Тоон буюу зах зээлийн багтаамжийн судалгааны үр дүнгийн учир шалтгааныг тайлбарлах зорилгоор чанарын буюу давхар дугаар хэрэглэгчдийн зан төлвийн судалгааг хийж гүйцэтгэсэн.

Уг судалгаагаар бид Монгол улсын үүрэн операторын зах зээлийн гар утасны нэвтрэлтийн түвшинг тодорхойлсноос гадна Монгол улсын нэг өрхийн гар утас хэрэглэж буй хүний тоо, өрхийн гишүүдийн гадагш хийж буй дундаж дуудлагын тоо, мессежний тоо, өрхийн гишүүдийн хэрэглэж байгаа ялгаатай операторуудын тоо, мөн өрхийн гар утасны дундаж зардал зэргийг нарийн тодруулсан. Үүнээс гадна бид давхар хэрэглээний индексийг гаргаж авсан.

Судалгаагаар цуглуулагдсан өрхийн мэдээллийг Монгол улсын хэмжээнд тархааж тооцсон нь Монгол улсын нийт хүн амыг бүрэн төлөөлж чадсан юм. Мөн судалгааны үр дүнг илүү ойлгомжтой болгох үүднээс инфографик ашиглаж илэрхийлсэн зэргээрээ онцлог судалгаа боллоо.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ