Аз жаргал гэж юу вэ? Аз жаргалыг хүн бүр өөр өөрийнхөөрөө янз бүрээр тайлбарладаг.
Манай компани Японы Кюүшүгийн их сургууль, Никкей Ресөрч компанитай хамтран Монгол хүмүүс амьдралдаа хэр зэрэг сэтгэл ханамжтай, аз жаргалтай байдаг болон хүрээлэн буй орчны асуудлууд дээрх тэдний хандлагыг судлах зорилготой судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааг Япон, Бразил, Сингапур, Өмнөд Африк, Энэтхэг, Бразил, Малайз зэрэг дэлхийн 24 оронд хийж, үр дүнг харьцуулан гаргадаг байна. Монгол улсын хувьд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 50 хэсгийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч, хэсэг тус бүрээс 10 өрхөөс судалгааг авсан.
Судалгааны зарим үр дүнгээс.