Skip links

“МОНГОЛЫН УНАГАН БАЙГАЛИЙН ХҮЛЦЭЛ ТОГТВОРЖИЛТЫГ ХАНГАХ НЬ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ОЛОН НИЙТ, ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ИРГЭДИЙН МЭДЛЭГ, ХАНДЛАГА, ТУРШЛАГЫН СУДАЛГААГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Share This Post

Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” (ENSURE) төслийн хүрээнд олон нийт болон гол оролцогч талуудын биологийн олон янз байдал, бэлчээр, ойн доройтлын талаарх “МЭДЛЭГ, ХАНДЛАГА, ТУРШЛАГЫН СУДАЛГАА” –г зохион байгуулав.

“Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь төсөл” (ENSURE) –ийн зорилго нь бэлчээр, ойн доройтлыг бууруулах замаар Саян, Хангайн уулс, Өмнийн говийн эко системийн үйлчилгээг сайжруулах ба тогтвортой амьжиргааг дэмжиж биологийн олон янз байдлыг хамгаалахад оршино. Энэхүү төсөл нь Архангай, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 13 сумыг хамарч байна.

Судалгааны хүрээнд 4 аймгийн 13 суманд нийт 1300 иргэний тоон судалгаа (F2F), 172 гол оролцогч талууд болох аймаг, сум, нийслэлийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, нөхөрлөл хоршооны төлөөлөл зэргийг хамруулсан гүнзгийрүүлсэн ярилцлага (KII) -ыг тус тус зохион байгуулж үр дүнг боловсруулав. Судалгааны мэдээлэл дээр үндэслэн иргэд олон нийтэд ямар сувгаар, ямар мессежийг, хэрхэн хүргэх талаар communication strategy plan боловсруулж захиалагчид хүлээлгэн өглөө.

Мэдлэг, хандлага, туршлага (Knowledge Attitude Practice (KAP)) –ын судалгаа нь чадамжийг дээшлүүлэх (мэдлэгийн менежмент), олон нийтийн мэдлэг, мэдээлэл харилцаанд төслийн оролцоог төлөвлөх, сайжруулах, үнэлэх үндэслэлийн суурь нь болох юм.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ