Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа “Монгол Улсын Далайн захиргаа”-ны захиалгаар “Монгол Улсад байгуулах боломжтой хуурай боомтын байршлуудад нөхцөл байдлын үнэлгээ хийх” (Багц 2: Зүүн коридор) судалгааг хийж гүйцэтгэв.
Судалгаагаар зүүн бүсийн хүн ам, зах зээл, логистик, худалдааны урсгал болон дэд бүтцийн хөгжлийн өнөөгийн байдлыг үнэлж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлохын зэрэгцээ Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад Монгол Улсын зүүн коридорын гүйцэтгэх үүрэг, стратегийн ач холбогдлыг тодорхойлов.
Судалгааны үр дүнд бүс нутгийн логистикийн сүлжээг сайжруулах, тээвэр, худалдааны үр ашгийг нэмэгдүүлэх, хөрш орнуудтай эдийн засгийн уялдааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн суурь дүгнэлтүүдийг гаргаж бодлогын зөвлөмжийг боловсруулав.