Эм Эм Си Жи компани нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт (ХНХСҮСИ) -ийн багтай хамтран хөдөлмөрийн зах зээлийн орчин үеийн эдийн засгийн онол, практик, олон улсын чиг хандлагад нийцсэн арга, аргачлалыг нэвтрүүлэх, судлах, тооцооллыг боловсруулах ажлыг 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 3 дугаар сарыг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Таамаглалыг боломжит тоо мэдээлэлд үндэслэн олон улсад голчлон ашигладаг хөдөлмөрийн зах зээлийн таамаглал боловсруулах эдийн засгийн загвар (economic model), хүн ам зүйн шинжилгээ (Demographic analysis), ажил мэргэжил-салбарын төсөөлөл (Occupational and industry projection), хувилбарт төсөөлөл (Scenario planning), дэлхийн эдийн засгийн чиг хандлагын шинжилгээ (Global economic trends analysis) зэрэг аргачлалыг голчлон ашиглан боловсруулсан. Ингэхдээ тоо мэдээллийн бэлэн байдал, чанар, хамралт зэргээс шалтгаалан дэлхийн 229 улс орнуудын болон Монгол Улсын 1990 оноос хойших тоо мэдээллийг ашиглан олон улсын болон дотоодын хүн ам зүйн динамик, эдийн засгийн болон хөдөлмөр зах зээлийн чиг хандлага, төлөв байдлыг тодорхойлж, энэхүү чиг хандлагад үндэслэн цаашдын таамаглалыг хувилбарт байдлаар боловсрууллаа.
Түүнчлэн “Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал” судалгааны тайланг Монгол, Англи хэлээр боловсруулсан бөгөөд тайланг ХНХЯ, ХНХСҮСИ, Засгийн газрын хуралдаан, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороон хуралдаан, БШУЯ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, ААН-ын удирдлага, хүний нөөцийн алба хэлтэс зэрэг холбогдох талуудад танилцуулан хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Дэлгэрэнгүй тайланг доорх холбоосоор орж үзнэ үү.
https://www.gov.mn/mn/news/all/45827e4c-5304-4e2a-b2b2-1cc139260424
http://institute.gov.mn/storage/sudalgaas/January2025/tcHvTgQnrim0sYHr2cGV.pdf