Skip links

Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч, нийтдээ 30.1 мянган оролцогчийг хамруулсан томоохон судалгааныг ажлыг амжилттай хийж дуусгалаа

Share This Post

Манай компани АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци (МСК), Ядуурлыг бууруулах санаачлага (IPA) байгууллагын захиалгаар МСҮТ төгсөгчид, бүртгүүлэгчдийг тодруулах, нийгэм-эдийн засгийн нөхцөл байдлыг нь тодорхойлох судалгаа (Tracking and Follow-Up Survey)-г 4 дэх удаагаа амжилттай гүйцэтгэж, үр дүнг захиалагч байгууллагадаа хүлээлгэн өглөө. Энэ судалгааны хүрээнд 2012-2015 хооронд манай судлаачид Монгол Улсын 21 аймаг, 330 сум, нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэг, 152 хороонд буюу Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч, тодруулах судалгаанд давхардсан тоогоор 18,683 респондентийг, тодорхойлох судалгаанд 11,432 респондентийг, нийтдээ 30,115 респондентийг судалгаанд хамруулжээ.

АНУ-ын МСК-ийн санхүүжилтээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт тэргүүлэх ач холбогдолтойд тооцогдсон 6 төслийг Монгол Улсын Засгийн газраас 2007-2013 оны хоронд хэрэгжүүлсэн билээ. Эдгээр төслийн нэг нь Монгол Улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын өөрчлөлт шинэчлэлтийн зорилтыг агуулсан 50 гаруй сая ам.долларын санхүүжилт бүхий дэд төсөл байсан бөгөөд энэхүү дэд төслийн үр шимийг 170.0 гаруй мянган иргэн хүртсэн юм. Энэхүү дэд төсөл хэрэгжилтийн хугацаанд буюу 2010-2013 оны хооронд болон төсөл хэрэгжилтийг үнэлэх хугацаанд MMCG компани Монголын Мянганы Сорилтын Сан (ММСС), түүний гэрээлэгч Ядуурлыг бууруулах санаачлага байгууллага (IPA)-тай хамтран төслийн үйл ажиллагааны болон мониторинг үнэлгээний чиглэлээр 10 судалгаа, зөвлөх үйчилгээний ажлыг амжилттай гүйцэтгэж, ММСС-гийн энэ чиглэлээр ажилласан гол гэрээлэгч болж байсан юм.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ