Skip links

Монгол хүний сайн болон муу зан араншинг тодруулах судалгаа

Share This Post

Монголчууд бидний сайн болон муу зан араншин Монгол улсын хөгжилд хэрхэн нөлөөлж байна вэ?

“Араншин” гэдэг нь хүний төрөлхийн зан ааш буюу тогтож зуршсан зан төлөв. Улс орныхоо хөгжлийн төлөө бидэнд байгаа муу зан араншингаа засахад чиглэсэн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх эрэлт хэрэгцээ их байгаа бөгөөд үүнд ч хүмүүс идэвхитэй оролцож, бусдыг уриалан дуудахаар байна.

Манай компани энэ удаад “URBAN DEVELOPMENT” ТББ-ын захиалгаар “Монгол хүний сайн болон муу зан араншинг тодруулах” судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Судалгааны мэдээлэл цуглуулалтыг мэргэжлийн судалгааны программ дээр суурилсан телефон утсаар (CATI) ярилцлага хийх аргаар гүйцэтгэсэн. Энэхүү судалгаа нь Монгол улсын 21 аймаг болон Улаанбаатар хотын 9 дүүргийг хамруулсан үндэсний хэмжээний судалгаа болсон.

Судалгааны үр дүнгээс харахад Тусархаг байдал бол Монголчуудын хамгийн сайн зан араншин бол эсрэгээрээ Монголчуудын хамгийн муу зан араншин бол Хувиа хичээсэн байдал гэж үзэж байна. Судалгаанд оролцогчид бусдыг хувиа хичээсэн, атаархуу, сайн яваа нэгнээ доош татдаг гэж дүгнэж байгаа боловч өөрсдөө ийм зан араншингүй хэмээн үзэж байна.

Монголчуудын тусархаг, сайхан сэтгэлтэй, зочломтгой зэрэг сайн зан чанарууд нь Монгол улсын хөгжилд ямар нэгэн нөлөө байхгүй гэж 10 хүн тутмын 2 нь үзсэн бол хувиа хичээсэн залхуу зэрэг муу зан араншин нь Монгол улс хөгжихөд маш их саад дөнгө болж байна хэмээн судалгаанд оролцогчдын 93% нь үзэж байна.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ