Skip links

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААГ ЦОГЦ БАЙДЛААР АНХ УДАА ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Share This Post

Монгол Улсад орчин цагийн мэдээлэл технологи, харилцаа холбооны салбар үүсч хөгжөөд 95 жил өнгөрчээ. Монгол Улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын зохицуулагч болох Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран мэдээлэл, харилцаа холбооны бүхий л салбарын хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн 83 сумын хүрээнд анх удаа зохион байгууллаа. Судалгааны үр дүнд үүрэн холбооны үйлчилгээ, телевизийн өргөн нэвтрүүлэг, интернетийн үйлчилгээ, радио өргөн нэвтрүүлэг, лавлах үйчлигээ, шуудангийн үйлчилгээ, суурин холбооны үйлчилгээ гэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд өгч буй хэрэглэгчдийн сэтгэл ханамж, ямар үйлчилгээнд иргэд хамгийн ихээр бухимддаг болохыг тодрууллаа.

Судалгааг хувь хэрэглэгчид болон байгууллага хэрэглэгч гэсэн 2 түвшинд зохион байгуулсан. Мэдээлэл, харилцаа холбооны салбарт төрөөс баримтлах бодлого, эрх зүй, эдийн засгийн оновчтой зохицуулалтаар хангаж иргэдэд төрийн болон мэдээлэл харилцаа холбооны төрөл бүрийн хэрэглээ, үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэх, тэдгээрийн хүртээмжийг сайжруулах, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх зорилгын хүрээнд иргэдээ сонсож, тэдний хэрэгцээнд нийцүүлэн цаашдын бодлого төлөвлөлтийг хийж байгаа нь сайшаалтай байна.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ