Skip links

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-үүдийн элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг манай компани 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа

Share This Post

Монголын Мянганы Сорилтын Сангаас техник, мэргэжлийн боловсролыг дэмжих зорилгоор Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл нь барилга, уул уурхай, цахилгаан эрчим хүч, механик болон тээврийн салбар зэрэг үйлдвэрлэлийн голлох салбаруудын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн техникийн ур чадвар олгох замаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, ядуу хүмүүсийн цалин орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Уг төслийн хүрээнд хийгдэх ажлуудын нэг нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ) -үүдэд элсэн орогчдыг элсүүлэх үйл явцыг “Санамсаргүй түүврийн арга”-аар зохион байгуулж байгаа бөгөөд энэ аргачлалыг улсын хэмжээнд эрэлт ихтэй байдаг 10 МСҮТ дээр хэрэгжүүлж, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг манай компани 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Элсэлтийн үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын ШУТИС-ийн Политехник коллеж, Монгол-Солонгосын техникийн коллеж болон 7 аймгийн 8 сургуулийн нийт 2000 орчим 9-р анги, 11-р анги төгсөгчдийг бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлсэн бөгөөд уг мэдээллийн сан дээр үндэслэн санамсаргүй түүврийн аргаар элсэгчдийг сонгон авсан юм.

2 үе шатны үйл ажиллагааны үр дүнд 4000 орчим бүртгүүлэгч нарын мэдээлэл цуглуулж, мэдээллийн сан бүрдүүлсэн нь ММСС-ийн МБСТ-ийн үйл ажиллагаанд хувь нэмэр болохуйц үйл ажиллагаа болсон гэж итгэж байна.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ