Skip links

Наргил модны самрын тосны талаарх хэрэглэгчдийн хандлагыг тодорхойлох чанарын судалгааг хийж гүйцэтгэлээ

Share This Post

Ургамлын гаралтай ханасан тосны нэг төрөл нь кокосын тос буюу наргил модны самрын тос юм. Уг тос нь холестрин үүсгэдэггүй, халуунд илүү тэсвэртэй байдаг чанараараа бусад тосноос давуу талтай. Энэ төрлийн тосыг хүнсэндээ өргөн хэрэглэдэг орнуудын хувьд хүн амын зүрх судасны эмгэг, таргалалт бага байдаг байна. Мөн кокосын тос нь цэвэршүүлж дахин боловсруулсан (Refined) болон цэвэршүүлээгүй (Virgin) гэсэн үндсэн 2 үндсэн төрөлтэй байдаг. Тэдгээрийн гол ялгаа нь цэвэршүүлж дахин боловсруулсан (Refined) тос нь кокосын тосны хурц үнэр амтыг дарсан байдаг ажээ. Мөн наргил модны самрын тос нь цельсийн +25 градус болон түүнээс дээш температурт шингэн төлөвт шилждэг ба түүнээс доош температурт царцдаг байна.

Бид энэ удаа ургамлын тос болон наргил модны самрын тосны талаарх хэрэглэгчдийн хандлага, туршлага, худалдан авахдаа чухалчилдаг зүйлс, цаашдын хэрэглээ хандлагыг тодруулах зорилготой чанарын судалгааг амжилттай зохион байгууллаа. Уг судалгааны хүрээнд дунджаас дээгүүр өрхийн орлого бүхий залуу болон ахимаг насны гэрийн эзэгтэй нарийн дунд гурван удаагийн фокус бүлгийн ярилцлагыг хийж, дүн шинжилгээ хийж захиалагч талд танилцууллаа.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ