Манай компани 2008 оны 9 сард “АПУТрейдинг” ХХК-ний захиалгаар Монгол улсын шар айрагны зах зээлийн багтаамжийн судалгааг хийж гүйцэтгэлээ.
Сүүлийн жилүүдэд энэ зах зээл маш эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд үүнийгээ даган өрсөлдөөн ч нэмэгдэх хандлагатай байна.
2008 оны 9-н сарын байдлаар Монгол Улсын шар айрагны зах зээлд нийт 39 аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд үүнээс дотоодын 10 үйлдвэр, импортлогч 29 компани байна. Мөн шар айрагны зах зээл дээр нийт 67 нэр төрлийн шар айраг худалдаалагдаж байна.
Нэг хүнд ногдох шар айрагны хэмжээг 2004 онд хийсэн судалгааны үр дүнтэй харьцуулахад 40 гаруй хувиар нэмэгджээ