Skip links

“Олон улсын стандарт эерэг өөрчлөлт ийг бий болгоно” семинарт оролцож мэргэжлийн стандартыг дагаж мөрдөхийн ач холбогдлыг танилцууллаа.

Share This Post

Дэлхийн стандартын өдөр буюу 10 дугаар сарын 14-ний өдөрт зориулан Стандартчилал, хэмжил зүйн газар (СХЗГ)-аас зохион байгуулсан “Олон улсын стандарт эерэг өөрчлөлтийг бий болгоно” семинар, хэлэлцүүлэгт манай компани оролцож “Маркетинг, олон нийтийн санаа бодол, социологийн судалгааны MNS ISO 20252:2012” стандарт, түүнийг дагаж мөрдөх нь салбарт болон манай компанид ямар ач холбогдолтой болохыг танилцууллаа. Дашрамд дурдахад манай компани 2012 онд Олон улсын стандартын байгууллагад хандан энэхүү стандартыг албан ёсоор худалдан авч, орчуулан, СХЗГ-тай хамтран үндэсний стандарт болгон батлуулсан билээ.

Энэ хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгуулллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, өөрсдийн хэрэгжүүлж буй стандартуудын талаар танилцуулсан. Тухайлбал,

  •  “Эм Си Эс Кока Кола” компаниас “Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо – Хүнсний үйлдвэрлэлийн хэлхээнд аливаа байгууллагад тавих шаардлага MNS ISO 22000:2007” стандартыг,
  • “Санко Солар Монголия” компаниас “Чанарын удирдлагын тогтолцоо – шаардлага MNS ISO 9001:2010” стандартыг,
  • “Энержи Ресурс” компаниас “Байгаль орчны удирдлагын тогтолцоо – шаардлага MNS ISO 14001:2005” стандартыг,
  •  “Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх удирдамж MNS ISO 26000:2012” стандартыг,
  •  “Эрдэнэт үйлдвэр” компаниас “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа – шаардлага MNS OHSAS 18001:2012” стандартыг,
  • “Төслийн удирдлага, хөгжлийн хүрээлэнгээс “Төслийн удирдлагын арга зүйн заавар MNS ISO 21500:2013” стандартыг тус тус танилцууллаа.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ