Судалгааны ажлын захиалагч British American Tobbaco “BAT” компани бөгөөд тамхины үйлдвэрлэлт борлуулалтаараа дэлхийд Philip Morris-ийн дараа ордог, нийт 300 гаруй төрөл зүйлийн тамхи үйлдвэрлэдгээс Kent, Lucky Strike, Vogue гэхчилэн олон улсын брэндүүд нь манай зах зээл дээр өргөн борлуулагддаг.
Research international нь Франц улсад төвтэй олон улсын судалгааны компани, IMRB international нь зүүн өмнөд азийн томоохон судалгааны агентлагуудыг нэг юм. Эдгээр судалгааны агентлагуудтай хамтран судалгааны ажил гүйцэтгэсэн нь олон улсын судалгааны стандартыг Монголд нэвтрүүлэх, судалгаа шинжилгээний үйлчилгээний чанарыг сайжируулахад чухал ач холбогдолтой зүйл боллоо. Судалгааны түүвэрлэлт хийх, мэдээлэл цуглуулах, хяналт тавих, боловсруулалт хийх гэхчилэн бүхий л үе шатууд нь ESOMAR буюу олон улсын судалгааны стандартчилалын дагуу хийгдсэн.
Цаашдаа манай компани нь судалгааны үйлчилгээний нэр төрлүүдийг хөгжүүлэх, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой зах зээлийн судалгаануудыг олон улсын стандарт, жишигт нийцүүлэн гүйцэтгэхэд голлох анхаарлаа хандуулан ажиллах болно.