Skip links

Судалгааны салбарт дэлхийд тэргүүлэгч AC NIELSEN компанитай хамтран ажиллалаа

Share This Post

Манай компани дэлхийн №1 судалгааны байгууллага болох AC NIELSEN /1923 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 100 гаруй оронд салбартай, 10,000 гаруй ажилтантай/ компанитай хамтран БНСУ-ын Ногоон Технологийн Төвийн захиалгаар Монгол улс дахь ногоон технологийн түвшин, ногоон технологийн эрэлт хэрэгцээг тодорхойлох  судалгааг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү судалгааны гол зорилго нь дэлхий нийтэд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудыг шийдвэрлэх, ногоон хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжиж буй орнуудад ногоон технологийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах хамтын ажиллагааны суурийг тавих явдал байсан юм.

Энэхүү судалгааг дэлхийн 15 оронд нэгэн зэрэг зохион байгуулсан бөгөөд Ази тивээс Монгол, Вьетнам, Камбодж, Филиппин, Индонез гэсэн 5 орны байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар ажилладаг экспертүүдийг хамруулсан.

Ийнхүү дэлхий даяар нэгэн зэрэг судлахдаа CAWI (Computer Assisted Web Interview) буюу Онлайн судалгааны аргаар мэдээллээ цуглуулсан юм. Онлайн судалгааны хамгийн гол давуу тал нь бага зардлаар богино хугацаанд дэлхийн хаанаас ч хэнтэй ч холбогдон мэдээлэл цуглуулах давуу талыг олгодог юм.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ