Манай компани үүрэн телефон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг 2013 оны 4 сарын 20-ноос 2013 оны 5-р сарын 20-ны хооронд орон даяар 4 дэх удаагаа амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны зорилго нь үүрэн телефон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох, цаашдын хандлагыг илрүүлэхэд чиглэгдсэн. Улаанбаатар хот болон Мөрөн, Эрдэнэт, Баянхонгор зэрэг аймгийн төвөөс гадна сонгогдсон 5 сумын төвөөс нэгэн зэрэг 3600 хэрэглэгчдээс судалгааны мэдээллийг тоон судалгааны аргаар буюу батлагдсан анкетын дагуу нүүр тулсан ярилцлагаар цуглуулсан. Мөн чанарын судалгааны арга болох фокус бүлгийн ярилцлага, толин судалгааны дэлгэрэнгүй ярилцлага, нууцлаг худалдан авалтын судалгаа болох mystery shopping, ярианы чанарыг шалгах ажиглалт туршилт зэрэг судалгааны аргуудыг хослуулан хийснээрээ онцлог судалгаа боллоо.
Судалгааг улирал тутам зохион байгуулснаар хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн индексийг тооцож, өмнөх судалгаануудын үр дүнтэй харьцуулан цаг хугацаа, орон зайн (байршил, хэрэглэгчдийн бүлэг зэрэг үзүүлтээр) харьцуулалтыг хийх боломжийг олгосноор давуу талтай боллоо.
Үүрэн телефон холбооны салбарын өсөлт хөгжил, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг дээшлүүлэх ажилд энэхүү судалгаа маань дорвитой хувь нэмэр оруулах болно гэдэгт бид итгэлтэй байна.