Үндэсний аудитын газар болон “Эм Эм Си Жи” ХХК хооронд “Төрийн аудитын байгууллагын бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь иргэдийн оролцоо, харилцагч талуудын үр ашигтай хамтын ажиллагаа бий болгож байгаа эсэх болон бусад хүлээгдэж буй хүлээлтийг тодорхойлох судалгаа хийх” гэрээ байгуулж уг судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Судалгааны хүрээнд төрийн аудитын байгууллагын талаарх үзэл бодол, сэтгэл ханамж, хүлээлтийг харилцагч тал, албан хаагчид болон иргэдээс тодруулахдаа тоон болон чанарын судалгааны аргыг хослуулсан холимог арга зүйг ашигласан.
Үүний дагуу “Иргэдийн судалгааны тайлан”, “Харилцагч тал болон албан хаагчдын хүлээлтийг тодорхойлох судалгаа”, “Төрийн аудитад иргэдийн оролцоог хангах стратегийн хэрэгжилт, үр дагаварт хийсэн хөндлөнгийн үнэлгээ”-г боловсруулж, тайланг “Бодлогын судалгаа хийх зөвлөхийн ажлын даалгавар”-ын дагуу бүрэн гүйцэтгэн Үндэсний аудитын газарт албан ёсоор хүлээлгэн өгсөн.