Эм Эм Си Жи компани нь төрийн байгууллагатай хамтран тус байгууллагын ажилтнуудын туршлага, ажлын бүтээмж, орчны үнэлгээг багтаасан судалгааг хийж гүйцэтгэлээ.
Энэхүү судалгаа нь ажилтны ажилдаа хандах хандлага, ажлын орчны сэтгэл ханамж, дотоод соёл, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж, өгөгдөлд суурилан хүний нөөцийн бодлогын үр нөлөөг хэмжих, мөн төрийн байгууллагын дотооддоо хэрэгжүүлэх стратегийн бодлого чиглэлийг боловсруулахад чухал ач холбогдолтой.
Судалгааны үр дүнд үндэслэн ажлын орчныг сайжруулах, удирдлагын хэв маягийг өөрчлөх, сургалт хөгжлийн бодлогыг шинэчлэх саналын төслийг боловсруулж өгснөөр ажилтны сэтгэл ханамж болон бүтээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм.