Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээг байгуулсан ба Компакт гэрээний дагуу хэрэгжүүлж буй гурван төслийн нэг болох “Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд “Усны үнэ цэнэ, үйлчилгээний бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх үйл ажиллагааны дизайн”-ыг Азийн сан болон Эм Эм Си Жи ХХК хамтран зөвлөх багаар ажиллан амжилттай гүйцэтгэлээ.
Усны салбарын оролцогч талуудтай уулзалт хийх, дата мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, олон нийтийн зан төлөвийг өөрчлөх нөлөөллийн арга хэмжээний дизайны арга зүйг сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх нөлөөллийн үйл ажиллагааг тодорхойлох чиглэлд ажилласан ба дараа ажлуудыг гүйцэтгэсэн. Үүнд:
- Иргэдийн төлбөр төлөх эрмэлзэл, төлбөр төлөх процесс, хэрэглэгчийн замналыг нарийвчлан тогтоож, тулгарч буй асуудлыг илрүүлж, процессыг сайжруулах замаар хэрэглэгчдэд хялбар замнал, үнэ цэнийг бий болгох шийдлийг боловсруулсан.
- Цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээ үзүүлэгч байгууллагын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд УСУГ, ОСНААУГ, Хувийн конторуудын нийт 1400 гаруй ажилтнуудыг хамруулан сургалтын хэрэгцээ, сэтгэл ханамжийн судалгааг зохион байгуулан тулгамдаж буй асуудлыг илрүүлж, цаашдын сургалтын хэрэгцээг тодорхойлон ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойллоо.
- Олон нийттэй харилцах, медиа кампанит ажлын нөлөөллийн арга хэмжээний мессежийг хэрэглэгчдээр үнэлүүлэн олон нийтэд илүү сайн хүрэх кампанит ажлын чиглэлийг тодорхойлон ажиллалаа.
Эдгээр ажлын үр дүнд хэрэглэгчид усны төлбөрөө цаг тухайд нь төлөх эрмэлзэлтэй болж, усны үйлчилгээний үзүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаа илүү сайжран усны үйлчилгээний чанар, хүртээмж илүү найдвартай болох боломж бүрдэж байгаа юм.