Мэдээлэл цуглуулалтын явцад судалгаанд сонгогдсон ААНБ-ууд, ялангуяа уул уурхай, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ууд үйл ажиллагаагаа зогсоосон, ААНБ-уудын удирдлагын зүгээс судалгаанд оролцохоос татгалзах зэрэг хүндрэл бэрхшээлүүд тохиолдож байсан хэдий ч мэдээлэл цуглуулах ажилтнуудын шаргуу хүчин чармайлт, захиалагч байгууллага Хөдөлмөрийн судалгааны институтын мэргэжилтнүүдийн дэмжлэг туслалцааны ачаар судалгааны хамралт, чанарыг хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшинд хүргэж чадлаа.
