Skip links

ХОЁР САРЫН ХУГАЦААНД 40 МЯНГАН ӨРХӨӨР ЗОЧИЛЖ, УЛААНБААТАР ЦЭВЭР АГААР ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЛИЙН САНГ БҮРДҮҮЛЭВ

Share This Post

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны “Улаанбаатар Цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийг гэр хорооллын зорилтод бүсийн айл өрхийн хатуу түлшээр ажилладаг зуухыг “дулаан хуримтлуурт” цахилгаан халаалтын хэрэгслээр солих үйл ажиллагаанд чиглүүлэн ажиллаж байна. Энэ нь Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны арга хэмжээний нэг болж, үр дүнгээ өгөх ажил болох юм. Энэ хүрээнд Үндэсний судалгааны Эм Эм Си Жи компани ‘’Улаанбаатар Цэвэр агаар төсөл’’-ийн захиалгаар Гэр хорооллын зорилтод бүсийн айл өрхийг дулаан хуримтлуурт цахилгаан халаагуураар хангахад зориулсан тооллого судалгааг 2019 оны 4 дүгээр сараас 7 дугаар сарын хооронд хийж гүйцэтгэлээ.

Тооллого судалгаа нь Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн 36 хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн. Тооллого судалгаанд УБЦТС ТӨХК-ийн зүгээс 4 квт-ийн чадлын цахилгаан халаагуураар халаах техникийн нөхцөл бүрдүүлсэн талбарт хамаарах 40,028 өрхийг тооллого судалгаанд хамруулж, шалгуурт тэнцсэн өрхүүдтэй Төслийн удирдах нэгж (ТУН)-ийн нэрийн өмнөөс Хамтран ажиллах санамж бичиг байгуулан, ашиглахаар төлөвлөж буй Дулаан хуримтлуурт цахилгаан халаагуурын тоо хэмжээ, хүчин чадал, техникийн тодорхойлолтод шаардлагатай мэдээлэл, судалгааг боловсруулан ТУН-д хүлээлгэн өгсөн.

Судалгааны үр дүнд гэр хорооллын айл өрхүүдийн сууцны дулаан алдагдлын хэмжээ их байгаа нь тогтоогдож “Дулаан хуримтлуурт’’ цахилгаан халаагуур хэрэглэхийн өмнө дулаан алдагдлаа арилгасан байх ёстой гэсэн нэмэлт шаардлага тавигдах болсон.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ